Оюун ухааны хомсдолтой эхнэртэйгээ секс хийхийг нь шүүх хоригложээ
Нийтэлсэн: 2014-12-21 05:27:14
Лондоны шүүх бангладеш гаралтай мусульман эрийг 39 настай төрөлхийн оюун ухааны хомсдолтой эхнэртэйгээ хавьтахыг нь хориглосон шийдвэр гаргажээ. Эхнэр нь өмнө дөрвөн хүүүхэд төрүүлсэн агаад бүгд оюун ухааны хомсдолтой төржээ. Шүүх мусульман эрийг эхнэртэйгээ унтахыг нь хориглоод бүр энэ тухайд санаа сэдэл гаргах юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг басамжилан доромжилсон хэргээр хариуцлага хүлээлгэнэ гэж хатуу мэдэгдэж. Гэр бүлийг нь хатуу чанд эрээс тусгаарлахыг шаардаж байгаа нийгмийн хамгааллын газар эхнэр нь сексээс ямар ч таашаал авдаггүй, тэр таашаалыг мэдрэх ч чадваргүй гэж баталж. Харин ёс заншилдаа үнэнч мусульман эр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа гэнэ. Эхнэр хүн ямар ч өвчтэй байсан хамаагүй бурханы өмнө хүлээсэн нөхөртөө үйлчилэх үүргээ биелүүлэх учиртай гэж мэдэгдэж давж заалдахаар болжээ.
NUUTS.mn