Нууц мэдээллийн уурхай

Эхнэрийнх нь дэргэд “хайраа” гэж дуудаж байгаад зодуулжээ

Нийтэлсэн: 2014-12-21 04:49:22

Гэр бүлтэй залууг эхнэрийнх нь дэргэд “хайраа” хэмээн нялууран дуудаж байгаад шангаа хүртсэн хэрэг гарчээ. Ц.Батцэцэг/хүний нэр хүндийг хамгаалах үүднээс нэрийг нь өөрчилсөн болно/ нь Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Одмаатай хэрэлдэн зодолдож бие биенээ гэмтээжээ. Ц.Батцэцэг нь “Батмөнх нь намайг Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэд рок” бааранд дуудахаар нь очиход Болдоо гэдэг найзтайгаа хамт байсан, бид пиво уугаад сууж байтал Батмөнхийн эхнэр гэх Одмаа гэдэг эмэгтэй орж ирсэн, тэрээр нөхрөө чи ямар янхануудтай сууж байгаа юм энэ хэн гэдэг янхан бэ гээд намайг заасан, тэгээд Батмөнхийг дагуулаад гарахаар нь би араас нь очоод хайраа тооцоогоо хий л дээ, чи эхнэргүй гэсэн чинь яасан бэ гэж хэлсэн, гэтэл эхнэр нь намайг өшиглөөд цүнхээрээ мөр луу цохьсон, бид үсдэлцээд зодолдсон” гэж болсон явдлыг чин үнэнээр нь мэдүүлжээ. Батмөнхийг эхнэргүй гэж бодож явсан тул “хайраа” гэж дуудсан гэнэ. Эхнэр Одмаа нь “хэрэг гардаг өдрийн орой би нөхрийнхөө найз нартайгаа байнга суудаг “Ред рок” бааранд очиход энэ хүүхэн хамт сууж байсан, хэн бэ гэж асуухад дуугарахгүй болохоор нөхрөө аваад гарсан, гэтэл өнөөх хүүхэн араас гарч ирээд миний дэргэд нөхрийг минь сугадаад “хайраа мөнгөө хэн төлөх юм бэ” гэсэн, намайг түлхэхэд ахиад сугадаад энэ юун хүүхэн бэ, чи надад эхнэртэй гэж хэлээгүй шүү дээ гээд нөхрийг маань баар луу чирсэн, тэгэхээр нь би уурлаад араас нь нэг цохьсон, тэгтэл намайг үсдэж унагаад 3-4 алхам газар чирсэн” гэжээ. Мөрдөн байцаалтаар хүний нөхрийг эхнэрийнх нь дэргэд “хайраа” гэж дууддаг Батцэцэг нь зургаан настай хоёр ихэр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байсан тул шүүх түүний хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг нь хөнгөрүүлж үзжээ. Харин нөхрөө харамлан өшиглөж цүнхээрээ цохисон эмэгтэйн үйлдэлд ял оноохоос татгалзсан гэнэ.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших