Нууц мэдээллийн уурхай

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дарга нар ичихээ байжээ

Нийтэлсэн: 2014-12-19 06:02:21

Аймаг сум бүрд орон нутаг хөгжүүлэх, сум хөгжүүлэх сан ажиллаж байна. Энэ сангийн хөрөнгийг иргэдийн хараа хяналт дор зөвхөн тэдний санал болгосон ажил бүтээн байгуулалтанд зарцуулах учиртай. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгийг тухайн сум орон нутгийн иргэд мэдэж зарцуулах учиртай. Гэтэл орон нутагт эрхтэн дархтан нар өөрсдийн хөрөнгө мэт үзэж албаны эрх ямбандаа үрээд дуусгаж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын эрэмбийг гаргаж санал авахад иргэд ахуйн үйлчилгээ, халуун ус барихыг дэмжиж 203 санал өгсөн гэнэ. Гэтэл сумын удирдлага нь нэг ч санал аваагүй ажил болох ЗДТГ-ын гарааш барих ажилд 30 саяыг төсөвлөсөн байжээ. Дарга нарын өндөр үнэтэй машинд дулаан гарааш хэрэгтэй юу эсвэл ард иргэдэд усанд орох халуун усны газар хэрэгтэй юу гэдгийг цэгнээд зарчимч шийдвэр гаргах хүн энэ сумын олон дарга нараас гарсангүй. Энэ сумын засаг дарга хатагтай нь хотын статус нэхэж явдаг гэсэн. Хэрвээ хот болох юм бол бүр 300 саяын гарааш баригдах бололтой.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших