Нууц мэдээллийн уурхай

“Гудамж” төсөлд эрхэлсэн ” Парита энд партнерс” гэдэг айхтар нөхөд гарч иржээ

Нийтэлсэн: 2014-12-19 05:25:46

Нийслэл хотын автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар нь шийдвэрлэх зорилгоор “Гудамж”  төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн цаана ямар маапаантай зүйлс нуугдаж байгаа нь одооноос илэрч байна.  Төслийн хүрээнд хуулийн зөвлөх үйл ажиллагаа үзүүлэх компанийг шалгаруулахдаа хамгийн өндөр оноо авсаныг нь сонгоогүй байжээ.  Уг нь “Гудамж” төслийн ТҮЗ-ийн 2013 оны 4-р сарын 19-ний өдрийн 10-р тогтоолоор хамгийн өндөр оноо авсан “Эдийн засаг, эрхзүйн зөвлөгөө” компанийг сонгохоор болж. Гэсэн ч төслийн удирдлага ЭЗХЯ зөвшөөрөхгүй байна гэсэн хачирхалтай шалтаг заан өмнө нь гаргасан шийдвэрээ өөрчилж ”Парита энд партнерс” компанийг сонгож “Хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх” гэрээ байгуулжээ. Гэтэл тендерээр “Эдийн засаг, эрхзүйн зөвлөгөө” компани нь 89  харин гэрээ байгуулсан ”Парита энд партнерс” нь 87 оноо авсан байж. Ингээд маш шуурхай төлбөрөө төлж эхэлжээ. 2013 оны 5-р сарын 16-нд гэрээ байгуулсны дараа 160 сая төгрөгний төлбөрийн 30 хувь буюу 48 саяыг шилжүүлээд гурван сарын 48 сая, зургаан сарын дараа 48 саяыг тус тус шилжүүлж нийт төлбөрийг нь бүрэн төлжээ. Гэтэл хоёр талын гэрээнд хуулийн зөвлөгөө өгсөн ажлын чанар, гүйцэтгэлийг хэрхэн тооцох талаар тодорхой зааж өгөөгүй мөртлөө төлбөрийг нь бүрэн төлсөн нь ”Парита энд партнерс”-д зориуд давуу байдал олгосон гэх хардлагыг төрүүлж байна. Гэтэл энэ компани төлбөрөө бүрэн авсан ч ажлаа сайн хийсэнгүй. Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс хуулийн компани нь захиалагч, гүйцэтгэгч нартай хийх гэрээний төслийг боловсруулахдаа хариуцлага болон гэрээ цуцлах нөхцлийг нарийн тодорхой тусгаж өгөөгүйгээс барилгын компаниудтай гэрээ дүгнэхэд хүндрэл гарч байгаа тухай удаа дараа гомдол гаргаж байж. Гэсэн ч  энэ бүхнийг нүдээ аньж өнгөрөөгөөд ”Парита энд партнерс”-аас хуулийн зөвлөгөө авах гэрээгээ 2015 оны 5-р сарын 16 хүртэл сунгачихсан байгаагаа “Гудамж” төслийн захирал Б.Батболд хэрхэн тайлбарлах бол…
 

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших