Нууц мэдээллийн уурхай

Дарханыг доргиосон “Од” цогцолборын хахуулийн хэрэг

Нийтэлсэн: 2014-12-18 06:39:40

Энэ хотод хахуулийн хэрэг олон гарч байгаа. Гэхдээ баригдсан нь “Од” цогцолбор сургуулийн захирал асан Д.Уртнасангийн Ч.Ууганцэцэгийг бага ангийн багшийн ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 400 мянган төгрөгийг сургалтын менежер Д.Төмөрхуягаар зуучлуулж авсан хэрэг юм. Мөн Ч.Ууганцэцэг нь хахууль өгсөн бол Д.Төмөрхуяг нь зуучилсан гэм буруутай болжээ. Д.Уртнасан нь 2002 оноос эхлэн сургуулийн захирлаар ажилласан агаад сургалтын менежер Д.Төмөрхуягтай хамтран ажиллаж иржээ. Гэхдээ энэ хэргийг хэн анх дэлгэсэн гэдэг нь сонин. Экс захирал хатагтай мэдээж 400 мянган төгрөгийн хахууль авсанаа хүлээсэнгүй. Бага ангийн багшаар ажилд орсон Ч.Ууганцэцэг ч сургалтын менежерээр зуучлуулан хахууль өгсөнөө үгүйсгэсэн. Гэсэн ч мөрдөн байцаалтанд захирлын өрөөний үүдэнд сургалтын менежерт 400 мянган төгрөг цаасанд боогоод өгсөн гэдгээ хүлээж.  Д.Төмөрхуяг нь аваад шууд захирлын өрөөнд ороод удалгүй гарч ирэн ор гэжээ. Захиралтай уулзахад ойр зуурын юм асуугаад намар ирж ажилдаа ороорой гэсэн гэнэ. Харин сургалтын менежер нь нэлээд ноцтой зүйл ярьжээ. Тэрээр бага ангийн багшаар хүн оруулах хүсэлтэйгээ хэлэхэд захирал нь уулзья, гэхдээ сургуульд хандив өгөх боломжтой юу гэж асууж.  Үүнийг нь цааш дамжуулан 400 мянган төгрөг өгч чадах эсэхийг нь Ч.Ууганцэцэгээс асууж.  Ер нь манай сургуульд ажилд ороход 500 мянган төгрөг өгдөг гэсэн яриа бий гэж Д.Төмөрхуяг баталжээ.  Тэрээр Ч.Ууганцэцэгээс цаасанд боосон мөнгө  аваад захирлынхаа өрөөнд орон шууд өгөхөд Д.Уртнасан дуугай л авсан, энэ бол хандив биш харин ажилд оруулсны төлөө өгч байгаа хахууль гэж мэдүүлсэн тул авлигалын хэрэг болоод явчихжээ. Энэ хэргээс болж сургалтын менежер бага ангийн багш хоёр нэг өдөр цагдан хоригдож. Нөгөө хахуулийн мөнгийг нь экс захирлаас гаргуулан улсын орлого болгох шийдвэр гарч энэ авлигалын хэргийг хор аюул нь бага гээд хэрэгсэхгүй болгожээ. Гэхдээ л энэ нь тухайн үед Дархан даяар шуугиулж байсан аж.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших