Нууц мэдээллийн уурхай

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, М.Батболд, Д.Эрдэнэбат нарын улсад нэг тэрбумын хохирол учруулсан хэрэг-1

Нийтэлсэн: 2014-12-18 03:43:04

Монголын ИНЕГ-д бугшсан бусармаг үйлдэл С.Батмөнх нараар дуусав уу гэтэл үгүй бололтой. Сүүлийн үеийн дарга нар нь бас бужигнуулж байгаа сурагтай. ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, М.Батболд,Д.Эрдэнэбат нарын нисэхэд нэг тэрбумын хохирол учруулсан хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. С.Батмөнхийг манай уншигчид мэдэх бол М.Батболд нь ИНЕГ-ын “Чингисхаан” ОУНБ-ын Программ сүлжээний инженер, Д.Эрдэнэбат нь ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлогийн газрын даргаар ажиллаж байж. Гэмт хэрэгтнүүд хуйвалдан доорхи аргаар нэг тэрбум илүү төгрөгийн онц их хэмжээний хохирлыг улсад учруулжээ. Засгийн газрын 2010 оны 11-р сарын 10-ны тогтоолоор батлагдсан хөтөлбөрийн дагуу ИНЕГ нь зоргчигч бүртгэлийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, программ ханганжийн тендерийг дараа жил нь зарлаж “Азиател” компани ялжээ. Ялсан компани зорчигч бүртгэлийн иж бүрэн “vMUSE- программыг суулгаж хүлээлгэн өгч. Гэтэл ИНЕг-ын дарга С.Батмөнх, тус газрын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбат нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж “Чингисхаан” ОУНБ-д “Зорчигч бүртгэлийн оператор”-ыг сонгон шалгаруулах нэртэйгээр Үнэлгээний хороог байгуулж даргаар нь Д.Эрдэнэбатаа томилжээ. Ингээд урьд нь “Азиател” компаний хийж гүйцэтгэсэн ажилд “операторын үйлчилгээ” явуулах нэрээр “Чингисхаан” ОУНБ-д Сүлжээний оператороор ажиллаж байсан М.Батболдын “Электрон системс” компанийг хууль бусаар ялуулжээ. С.Батмөнх нар нь зориуд тендерээ 2012 оны 1-р сарын 26-наас 2-р сарын 15-ны дотор ердөө 20-хон хоноийн хугацаатайгаар “хязгаарлагдал, гадаадын хуулийн этгээд оруулахгүй” гэсэн нөхцлөөр зарлан явуулсан байж. Уг тендерт оролцоод ялах магадлалтай “Олон улсын агаарын тээврийн холбооны мэдээлэл” нийгэмлэгийн “SITA” компаний Монгол дахь суурин төлөөлөгчдөд тендерийн хугацаа дуусахаас 10-хан хоногийн өмнө урилга, албан бичгийг өгсөн санаатай үйлдэл хийжээ. М.Батболд нь сүлжээний инженерээр ажилладаг тул “Азиател” компани ямар тоног төхөөрөмж, программ суулгаж өгсөнийг сайн мэдэж байж. Бүр захирал Б.Ганбаттай нь их сургуулийн найз байсан гэнэ. Гэтэл М.Батболд нь “Азиател” компани “vMUSE” программ суулгаж өгсөнийг мэдээгүй гэж мэлзсэн боловч мөрдөгчид уг системийг хүлээж авсан ИНЕГ-ын ажилтнуудын үйлдсэн баримтанд өөрийнх нь гарын үсэг байсныг илрүүлснээр арга буюу хүлээж. Мөн М.Батболд нь тендер зарлагдахаас өмнө ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбатаар дамжуулан “Транстрейд Би Би Эс Би” ББСБ-аас ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр 110 сая төгрөг зээлэн авсан нь мөрдөн байцаалтаар хөтөлбөргүй тогтоогдож. Энэ нь тендерийн Үнэлгээний хорооны дарга болон тендерт ялсан компаний захирал хоёр ямар “зузаан найз” байсны нэг нотолгоо болж. Үүнээс гадна тендер зарлагдаагүй байхад “Электрон системс” компаниас С.Батмөнхийн нэр дээр гэрээ байгуулах, гэрээний төсөлхүргүүлэх албан бичгүүдийг явуулж байсан баримт гарч иржээ. Ингээд энэ тендерт М.Батболдын “Электрон системс” компани 100 хувийн саналаар ялж операторын эрхийг авчээ.  Ялагч тодорсоны дараа ИНЕГ-ын дарга С.Батмөнх нь 2012 оны 2-р сарын 27-ноос эхлэн гурван жилийн турш “vMUSE”  системэээр  бүртгүүлсэн зорчигч тутамд 4000 төгрөгийн хураамж төлөх нөхцөл бүхий гэрээг “Электрон системс” компаний захирал А.Баярцэцэг/М.Батболдын эхнэр/-тэй байгуулаад ердөө маргааш нь 300 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлжээ. Гэрээ байгуулсны нөгөөдөр нь 236 саяыг шилжүүлж. Энэ мэтээр дөрвөн удаагийн үйлдлээр “Электрон системс” компанид 1.062 тэрбум төгрөгийг хууль бусаар өгчээ. Мөнгөтэй болсон М.Батболдын ажил нь давхацсан тул тэрээр сүлжээний инженерийн ажлаасаа тэр дороо гарчээ./үргэлжлэл бий/

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших