Нууц мэдээллийн уурхай

“Үнэн” сонины байр Ж.Мөнхбат, Сү.Батболд нарын гараар ороод дуусах нь…

Нийтэлсэн: 2014-12-18 02:41:09

МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины албан ёсны хаяг ньСүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу-1, Амарын гудамж “Үнэн” сонины байр гэж явдаг. Тэгвэл энэ байр удахгүй “Алтай трединг” эсвэл “Модерн номадс”-ын зочид буудал гэж нэрлэгдэх цаг удахгүй ирэх нь. Учир нь энэ байрны 4-5 давхарын түрээслэгч нарыг “Алтай холдинг” компанийхан хуугаар нь хөөж туун гаргаж байна. Англи хэлний “Кондор элит” сургалтын төв нь 2010 оноос эхлэн  “Үнэн” сонины байрны 5-р давхарт гурван өрөөг түрээслэн сургалтаа явуулдаг байжээ. Гэтэл 2012 оны 12-р сараас тус давхар нь “Алтай холдинг” компаний мэдэлд шилжсэнээс хойш түрээсийн төлбөр нь эрс өссөн хэмээн мэдэгдэж. Өмнө нь сарын 980 мянган төгрөг авдаг байсан бол шинэ эзэд нь 3.6 сая болгон нэмэгдүүлснээр түрээслэгчид нь ажил үйлчилгээгээ явуулах ямар ч боломжгүй болжээ.  Түрээс төлбөр эрс нэмэгдсэн тул хоёр өрөөгөө буцааж өгье гэхэд “Алтай холдинг”  компанийхан хүлээж авалгүй гурван өрөөгөөр тооцон түрээсийн өрөө бодсоор байгаа гэнэ. Улмаар “Үнэн” сонины 4-5 давхарыг түрээслүүлнэ” гэх зарыг хэвлэл мэдээллээр тарааснаас сургалтанд суугчдийн тоог огцом бууруулжээ. Мөн сургалт явуулж байхад нь засварын ажил хийж байна хэмээн их дуу чимээ байнга гаргадагаас сурагчид нь халшираад хаяад явдаг болж.  Аргаа бараад компаний гүйцэтгэх захирал Жавзмааг царайчлан ажилтангуудынх нь хүүхдүүдийг үнэгүй сургаж өгсөн ч тэд зөөлөрсөнгүй. Өдгөө энэ давхарыг “Алтай холдинг” нь “Модерн номадс”-тай хамтран зочид буудал болгохоор барилгын ажлаа ид явуулж байна. “Үнэн” сонины байрны 4-5 давхарт эзэн суусан энэ компанийг Монголын том аж ахуйн нэгж гэдгээр нь төдийгүй МАН-ын нэгэн лидер, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдынх гэдгээр нь олон нийт мэднэ. Тэгвэл эрхэм гишүүний компани төрөлх намынхаа байрны дээд давхарт эзэн суужээ. МАН-ын генсек Ж.Мөнхбат “Үнэн” сонины эрхлэгч байхдаа байрныхаа хэд хэдэн давхрыг намынхаа томчуудад өгсөн гэдэг нь үнэн болж таарах нь. Ийнхүү Ардын намын өнгөтэй өөдтэй бүхэн намын хэдэн баячуудынх нь эзэмшилд ороод дуусах бололтой.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших