Нууц мэдээллийн уурхай

Б.Пүрэвдоржийн цэргүүд ажлаа хэрхэн халтуурддаг вэ ?

Нийтэлсэн: 2014-12-17 07:42:02

ГИХАЭГ нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нэртэй болсон. Энэ  газрын дарга Б.Пүрэвдорж нь ажлаа маш сайн хийж хууль бусаар оршин сууж байсан иргэдийг олноор нь гаргасанаа сайрхан ярьдаг. Гэтэл энэ газрын ажилчид нь зөвшөөрөлгүй суугаа хятад иргэдийг албадан гаргаж байна хэмээн халтуурдах шиг болдог аж. Хятадын Сычуан мужийн 26 настай хятад залуу Ван Жин Шаныг 2013 оны 1-р сарын 26-нд Монгол улсаас албадан гаргах ажиллагаар Буянт-Ухаа боомтоор гарсан гэж хилээр гарах бүртгэлд бүртгэгдсэн ч тэр даруйдаа эргээд ороод иржээ. Бүр 2014 оны 1-р сар хүртэл ямар ч бичиг баримтгүй бүтэн жил амьдарч байгаад сая л баригдаж.  Хятад иргэн эргээд ямар ч саадгүй тэр даруйдаа ороод ирсэн нь Б.Пүрэвдоржийн цэргүүд ажлаа хийнэ гэж халтуурддагаас болжээ. Түүнийг ИХШХЕГ-ын ажилтан эмэгтэй дагалдан хилийн шалган дээр гарах штамп даруулаад л орхиод явж. Зальжин хятад хүлээх танхимын бие засах өрөөнд ороод гараад иртэл зааланд ямар хүн байхгүй байсан тул буцаж гараад л таксинд суун монгол авгайнхаа гэрт ирээд албадан гаргалтаас амжилттай бултсаныхаа баярыг хийгээд архиджээ. Тухайн үед Ван Жин Шаныг албадан гарах үүрэг хүлээсэн ИХШХЕГ-ын ажилтан Б.Нарангэрэл нь ажил үүргийн хувьд албадан гаргаж байгаа хүний гарах штампийг даруулаад онгоцонд суух хүртэл хамт байгаад бүр суулгаж өгөх ёстой байсан ч орхиод явжээ. Ийнхүү ИХШХЕГ-ыхны хариуцлалагүйгээс болж үлдэж хоцорсон хятад иргэн бүтэн жил Монголд амьдраад Гэмтлийн эмнэлгийн урд талд байрлах есөн давхар барилга дээр ажиллаж байгаад баригджээ.  Түүнийг улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэмээн 1.6 жил хорих ялаар шийтгэсэн бол ИХШХЕГ-ынхан ажлаа халтуурддаг нь үүгээр батлагджээ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших