Баянзүрх дүүрэгт бэр хүргэн явалдаад баригдсан хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2014-12-17 05:52:02
Монгол уламжлал ёс заншил алдагдаж хүмүүс улам бүр увайгүй, ичих нүүргүй болж байна. Саяхан Баянзүрх дүүрэгт нэг айлын бэр хүргэн хоёр явалдаад баригдсан хэрэг гарчээ. Том ахын эхнэр нь бага охин дүүгийнх нь нөхөртөө явалдаад газар дээрээ баригдах үеэр зодоон болж цагдаа очиж салгажээ. Эхнэрийх нь эгч нарыг очиход нүгэлт хүргэн бэр эгчийнхээ орон доогуур нуугдсан байсныг нь суга татан гаргаж ирж. Энэ явдал нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн 34-… тоотод болсон агаад хэрүүл маргааны эцэст бэр эгч зодуулж гэмтжээ. Мэргид овогт Ё-ын охид болох Н-цэцэг, У-цэцэг нар нь Н-туяагийн нөхөр Л-ыг хайж явсаар ах Б-ын гэрээс олжээ. Н-туяа нь нөхрийгөө гэртээ ирж хоноогүй болохоор бэр эгч М-жавынд байж магадгүй гэж хардаад хоёр эгчдээ хэлж. Ах нь хөдөө ажлаар явсан, харин бэр эгч М-жав нь байсан гэнэ. Хоёр эгч нь бэрийнхээ гэрт очоод хаалгыг нь нүдтэл онгойлгосонгүй. Үүдний таамбарын цонхоор орох үед бэр нь шатаар доошоо бууж харагджээ. Ингээд бэрийгээ тас сугадан гэрт нь ороод хүргэнийгээ орон доор нуугдаж байхад нь олж суга татан гаргаж ирж. Ичсэн хүргэн гарч зүгтах гэхэд хадам эгч нар нь хаалга дараад гаргасангүй. Удалгүй эхнэр нь ээж, хадам ээжээ дагуулаад ирж. Тэрээр нөхрөө хэд сайн алгадаад “чи миний ахтай суучихаад одоо манай нөхөртэй яаж байгаа юм бэ “хэмээн бэр эгч рүүгээ дайрч хөгшин залуу хоёр эмэгтэй үсдэлцээд авсан гэнэ. Эгч нар нь дүүгээ өмөөрсөн тул бэр нь хүний олонд дийлдэн ялагдаад цагдаа дууджээ. Эргүүлийн цагдаа нар Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн 34-… тоотод зодоон баолж байна гэсэн дуудлагаар очиход нэг залуу шалан дээр суучихсан, нэг эмэгтэй орон дээр суугаад уйлж байсан, мөн тэр хоёр луу 4-5 эмэгтэй загнаад хэрүүл маргаан болж байсан гэжээ. Загнаж байсан эмэгтэйн нэг нь манай бэр М-жав нь манай хүргэн Л-тэй явалдсан байна, бид нарыг ирэхэд орон доогуураа нуусан байсан гэжээ. М-жав эд нар намайг нийлж зодсон гээд маажуулсан хүзүү, улайсан цээжээ харуулаад намайг аваад яваач гэж цагдаа нараас гуйжээ. Тэрээр зодуулсан болон эмчилгээний зардал хэмээн хадмын талаасаа 700 мянган төгрөг нэхэж байгаа гэнэ. Шүүх нөхөртөй нь явалдсан бэр эгчийгээ зодсон Н-туяаг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн 960 мянган төгрөгөөр торгожээ.
NUUTS.mn
Because here is a list of multiplayer games is that the leave was asked egdfcebegdee
obviously like your website however you need to check the spelling on sever*** of your posts. Sever*** of them are rife with spelling issues and I to find it very bothersome to tell the truth on the other hand I will definitely come again again.

I re***ly appreciate this post. I have been looking everywhere for this! Thank goodness I found it on Bing. You have made my day! Thx again!
Ive learn some excellent stuff here. Certainly worth bookmarking for revisiting. I wonder how a lot attempt you set to create such a fantastic informative web site.
Ive learn some excellent stuff here. Certainly worth bookmarking for revisiting. I wonder how a lot attempt you set to create such a fantastic informative web site.
I gotta favorite this internet site it seems handy very useful
Thanks so much for the article.Much thanks again. Great.