Нууц мэдээллийн уурхай

Т.Бадамжунай намдаа өгнө хэмээн Л.Сэргэлэнгээс 20 сая төгрөг авчээ

Нийтэлсэн: 2014-12-17 04:06:14

МАН-ын алдарт Т.Бадамжунай томоохон хэрэгт холбогдодгүй холбогдсон ч гэрчээр л асуугддаг зайтай эр юм. Гэтэл олон нийт түүнийг газрын, өмчийн хувьчлалын зэрэг томоохон хэрэгт холбоотой гэж харддаг. Намын нөхөд нь ч хүртэл ил тод хэлдэг. МАН-ын нарийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатар ажлаа өгөхдөө авлигачин, мафиар нь дуудаад авсан. Тэгвэл өдгөө давж заалдах шатны шүүхээс дэглэмээ хөнгөрүүлээд байгаа хотын дарга Ц.Батбаяртай холбоотой “Улаанбаатар” сонины хэрэгт алдарт Т.Бадамжунай гэрчээр асуугджээ. Энэ хэрэгт хохирогчоор ИНЕГ-ын дарга асан Лхагвын хүү Сэргэлэн тогтоогдсон. Тэрээр 2004 онд УИХ-ын гишүүн Т.Бадамжунай Д.Сүхбаатарын нэрэмжит хэдлэх үйлдвэрийн барилга буюу “Улаанбаатар таймс” сонины газрын менежмэнтийн хувьчлалд Ж.Саруулбуян ахлагчтай баг оролцон тендерт нь ялсан гэж хэлж. Ингээд намайг хөрөнгө оруулахыг санал болгосны дагуу 493 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч түүнийг менежмэнтийн багт ч оруулалгүй гадуурхаж. Т.Бадамжунай нь менежмэнтийн багийн гишүүдэд О.Алтан нь тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн, ЗТБХБ-ын дэд байсан А.Гансүх нь Ерөнхий сайд С.Батболдын, Н.Ариунтуяа нь шадар сайд М.Энхболдын, Б.Ундармаа нь ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайгийн, Б.Согоосүрэн нь УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн төлөөлөл гэж танилцуулж байжээ. Тэр үед Т.Бадамжунай надаас намдаа өгнө хэмээн 20 сая төгрөг аваад явсан гэж Л.Сэргэлэн мэдүүлжээ.  Ж.Саруулбуянгийн хүлээснээр 2004 онд Т.Бадамжунай төрийн ордонд гишүүнийхээ өрөөнд түүнийг Л.Сэргэлэнтэй танилцуулжээ.  Шинэ танилыг нь нисэх онгоцны болон аялал жуулчлалын компанитай баян хүн тул хөрөнгө оруулагчаар оруул гэж үүрэгдэж.  2007 онд хүртэл Ж.Саруулбуян нь сонины эрхлэгчээр ажиллаж байтал  Д.Чулуунбаатар ажлыг нь авья гэж санал тавьж. Хотын дарга байсан Ц.Батбаяр ч хүртэл ажлаа өг гэж дарамталжээ. Ингэж явсаар 2008 оны 7-р сарын 20-ны өдөр менежмэнтийн баг хуралдаж Д.Чулуунбаатарыг багийн ахлагчаар томилжээ. Ж.Саруулбуян нь өөрийн оруулсан оюуны хөрөнгөө 50 сая төгрөгөөр үнэлэхэд Д.Чулуунбаатар тэр дор нь өгсөн гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших