Нууц мэдээллийн уурхай

М.Энхболд хотын Засаг дарга байхдаа газрын асуудлаар орсон иргэнийг өрөөнөөс хөөж гаргаж байжээ

Нийтэлсэн: 2014-12-17 03:31:56

МАН-ын дарга М.Энхболд гаднаасаа уужуу талбиун хүлээцтэй хүн шиг харагддаг. Гэхдээ ганцхан зүйл дээр буюу газрын асуудалд маш эмзэг агаад цаанаа байгаа “нөхдөө” хамгаалах гэж жирийн иргэнийг албан өрөөнөөсөө хөөж гаргаж байжээ. “Анчин” дэлгүүрийн эзэн Ц.Дэжидсүрэн нь барилгын материалын дэлгүүр барих газраа 1999 онд Сүхбаатар дүүргийн ЭМН-ийн баруун талд авсан цагаасаа эхлэн  МАН-ын нэгэн том боссын байнгийн заналхийлэлд өртсөн нь Нарантуулын босс байж. Бүр тодруулбал дүү нь болох “Цэцэнс” компаний захирал Ш.Батсамбуу гэнэ. Өдгөө бүтэн 14 жил энэ захирал бизнесмэн эмэгэйг дарамталж бүр гурван ч удаа бульдозер авч ирэн түрээслэгч нарыг нь хөөж туун байрыг нь түрж нураана гэж айлгаж байжээ. “Цэцэнс” компани Сүхбаатар дүүргийн засаг дарга байсан Энхбаяраар гурван ч өөр утгатай захирамж гаргуулан “Анчин” дэлгүүрийн эзний газар эзэмших эрхийг цуцлуулсан нь 2003 оны явдал гэнэ. Дүүргийн Засаг даргатай уулзаж яагаад баячуудын төлөө хууль зөрчсөн захирамжийг удаа дараа гаргаж байгаа юм бэ гэхэд хотын дарга М.Энхболд үүрэг өгсөн, та өөрөө очиж уулз гэж. Ингээд хотын даргын ажлын өрөөг  бүтэн хоёр сар сахиж байж арай гэж уулзсан биш хөөгдөөд гарсан гэж шүүхэд мэдүүлжээ. Хотын дарга М.Энхболд “би мэдэхгүй чи өөрөө Сайхансамбуутай уулз” гэсэн санаанд оромгүй хариулт өгсөн гэнэ. “Хотын газрыг хотын дарга нар мэднэ, тэр Сайхансамбуу чинь захаа л мэддэг юм биш үү” гэхэд “чи дуугай тэр газрыг нь чөлөөлж өг, чамтай өөр ярих юм байхгүй” хэмээн өрөөнөөсөө хөөж гаргасан гэнэ. Ийнхүү хотын дарга өдгөөгийн МАН-ын дарга жинхэнэ төрхөө танилцуулж. Тухайн үед хотын удирдлага нь мөнгөтэй баячуудын газрын даамал аятай ажиллаж байж.  “Нарантуул” захын боссын МАН-тай сүүжирч эхэлж байсан цаг хугацаатай ч давхцаж байгаа нь гайхаад байх зүйл биш юм. Ардын нам баячуудын нам гэдэг төрхөө тэр үеэс л олж авсаныг энэ баримт баталж байна.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших