Нууц мэдээллийн уурхай

Баянхонгорын МАН-ын хорооны дарга Л.Элдэв-Очирын элчин сайд Т.Залаа-Уултай зодолдсон түүх…

Нийтэлсэн: 2014-12-15 05:33:44

МАН-ын гишүүн, Баянхонгорын МАН-ын хорооны дарга “Спирт бал бурам”-ын Л.Элдэв-Очир нь дипломат ажилд хөл тавьж байсан удаатай. Гэхдээ тийм ч сайн хэлэгдэхээр ажиллаагүй аж. Харин ч элчин сайддаа шанаа өгсөн хэргээр ГХЯ-нд шуугиан дэгдээж байжээ. Энэ хэрэг нь 2012 оны үед болсон агаад тухайн үед Канадад суух элчин сайд Т.Залаа-Уул нь УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Л.Болд, ГХЯ-ны ТНБД Г.Цогтсайхан нарт хандан элчин зөвлөх Л.Элдэв-Очирыг эргүүлэн татах өргөдөлийг 11-р сарын 30-ны өдөр гаргаж байжээ. Харин өргөдөлд дурдсан асуудлыг өдгөө Баянхонгорын МАН-ын дарга “Спирт бал бурам”-ын Л.Элдэв-Очир нь эрс няцааж. Уг өргөдөлд ингэж дурдаж.  “Элчин сайд Т.Залаа-Уул миний бие ГХ-ны сайдад өргөдөл гаргасан нь угаас тус Элчин сайдын яаманд улстөрийн нам, хувь хүний тохиролцоогоор, Дипломат албаны тухай хуулийн 15-ын 15.2-д үаасныг зөрчин огт байхгүй орон тоонд элчин зөвлөхөөр томилогдсон Л.Элдэв-Очир нь мэргэжлийн ур чадвар, ёс суртахуун, гадаад хэлний хувьд тэнцэхгүй байсан бөгөөд эргүүлэн татахыг хүссэнд оршиж буй. Л.Элдэв-Очирыг англи хэлний мэдлэггүй гэдгийг би түүнтэй удаа дараа уулзалтанд орохдоо мэдсэн. Тиймээс ЭСЯ амарсан, ажил тасалсан бүх хугацааг оруулан 15 сар болохдоо элчин зөвлөхийн хувьд Канадын албаны нэг ч хүнтэй өөрөө бие даан уулзаагүй болно. Уулзах болбол ЭМЯ-ны 3-р нарийн бичгийн дарга болон зөвлөхийг гуйдаг байсан. Үүнийг нотлох баримт бол ГХЯ болон Дипломат төлөөлөгчийн газруудын дотоод зааварт гадны хүнтэй уулзахад 24 цагийн дотор ярианы тэмдэглэл үйлдэнэ гэсэн заавар юм. Л.Элдэв-Очир нь 15 сар ажиллахдаа нэр дээр нь нэг ч ийм тэмдэглэл байхгүй болно. Мөн өөрөө болон эхнэр нь дипломат паспорт ашиглан хэдэн сараар алга болдог.  Лас-Вегас хот нь манай элчин сайдын яаманд харьяалагдахгүй, харин Вашингтон хот дахь ЭСЯ-нд харьяалагддаг. Тиймээс манай элчин зөвлөх нь тус Лас-Вегас хотод ажиллах ямар ч үндэслэлгүй атал олон улсын уул уурхайн зөвлөгөөнд оролцоно хэмээн ажил тасалж явсан,  Карибын тэнгисийн Барбадос аралд аялаад ирье гэхэд нь ажил ихтэй байсан ч чөлөө олгоход гурав хоног хэтрүүлсэн. Өөрийгөө элчин сайд болно хэмээн ЭСЯ-ны ажилтан нарт улаан цайм ярьж явдаг, би учрыг нь асуухад “намууд тохирсон юм чинь” гэж хээв нэг хэлж байхыг тангараг өргөсөн элчин сайдын хувьд баталж байна, Дипломат ажлын ёс журмыг мэргэжлийн  биш болохоор мэддэггүй, 2012 оны 11-р сарын 30-нд элчин сайд миний биед халдаж төрийн ЭСЯ-нд танхайрсан.  Бид баасан гариг бүрд зөвлөгөөн хийдэг бөгөөд тухайн өдөр Л.Элдэв-Очир над руу дайрч үлгэргүй байдал гаргасан, Түүний дараа миний өрөөнд намайг цохьсон, тэр үед бид хоёр л байсан. ГХЯ-ны тогтоосон журмаар ЭСЯ-ны ажилтнуудын дипломат паспортыг элчин сайд би хадгалах үүрэгтэй ч Л.Элдэв-Очир биелүүлдэггүй. Эхнэр нь надад мэдэгдэлгүйгээр  2013 оны 6-9 сарын хооронд Оттавагаас явсан, ЭСЯ-ны нэрээр хувьдаа машин авч түүгээрээ Канадын хилээр олонтоо нэвтэрсэн тухай мэдэгдэл байнга ирж байсан, татан дудагдсан хойноо эхнэрээ эмнэлэгт үзүүлээд төлбөрийг нь хийгээгүй, энэ мэт үйлдлүүдэээрээ Л.Элдэв-Очир нь Канадын хуулийг зөрчсөн нь Монгол Улсын, түүний дотор ЭСЯ-ны нэр хүндийг унагасан гэжээ. Харин энэ хэрэгт Л.Элдэв-Очир ямар тайлбар өгсөнийг удахгүй уншигчиддаа хүргэнэ. Бас нэг үйлдэл байдаг нь Л.Элдэв-Очир Канад явахдаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хүүг өргөж авч байсан удаатай.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших