Ш.Раднаасэд нь Н.Энхбаяр, Н.Энхтуяа,Э.Батшугар, Б.Тулга нарын компани шилжүүлсэн гэрээг нотариатаар батлуулж байжээ
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нь Н.Энхбаяртай бүлэглэн 650 сая төгрөгийн үнэ бүхий “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж төсөл сонгон шалгуруулалтгүйгээр нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” компаний 75 хувийн оролцоотой “Дун өргөө” компани байгуулах нэрийдлээр “Өргөө” зочид буудлын 453 сая төгрөгийн эд хөрөнгийг Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанид шилжүүлсэн хэрэгтээ ял авсан. Энэ хэрэгт БОНХ-ийн дэд сайд МАХН-ын Б.Тулга, Хууль зүйн сайд дэд сайдад нэр дэвшигч МАН-ын Ш.Раднаасэд нар холбогдож гэрчээр байцаалт өгчээ. Хууль зүйн дэд сайдад нэр дэвшигч Ш.Раднаасэд нь тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаярын хуулийн зөвлөх маягийн хүн байжээ. Тэрээр “Эскон” компаний хувьцааны 25 хувь буюу 894600 төгрөгийн үнэ бүхий 250 ширхэг хвьцааг өмчлөх эрхээ хариу төлбөргүйгээр Н.Энхбаярт шилжүүлэх гэрээ, Н.Энхбаяр нь 2010 оны 2-р сарын 28-ны өдөр “Эскон” компаний хувьцааг Н.Энхтуяад шилжүүлсэн хувьцаа шилжүүлэх гэрээ, Э.Батшугар нь 2010 оны 3-р сарын 3-ны өдөр “Ремиф” компаний 100 хувь хувьцааг хариу төлбөргүйгээр “Эскон” компанид шилжүүлэх гэрээг боловсруулж өгч байжээ. Ш.Раднаасэд нь гэрчээр асуугдахдаа тухайн гэрээ нь миний бэлдсэнээр байсан гэдгийг хүлээн зөвшөөрч өөрөө боловсруулсанаа баталжээ. Дээрхи гэрээг хийх үүргийг Н.Энхбаяр түүнд өгсөн гэнэ. Түүний боловсруулсан гэрээг БОНХ-ийн дэд сайд Б.Тулгын ах Б.Хуяг авч яваад Э.Батшугар, Н.Энхтуяа, Б.Тулга нараар гарын үсэг зуруулаад ирэхээр нь хамгийн сүүлд МАХН-ын дарга Н.Энхбаярт өгч гарын үсэг зуруулдаг байжээ. Харин гэрээг Ш.Раднаасэд нь ХЗЯ-нд хамт ажиллаж байсан нотариатч Г.Батжаргалаар батлуулж. Гэрээг батлуулахаар Ш.Раднаасэд өөрөө ирж гуйгаад байхаар нь баталж өгсөн хэмээн нотариатч мэдүүлжээ. Мөн Н.Энхбаяр,Э.Батшугар, Н.Энхтуяа, Б.Тулга нар ажил ихтэй зав муутай хүмүүс тул өөрсдөө ирж чадахгүй чи зүгээр батлаад л өгчих гэж гуйжээ. Ийнхүү Хууль зүйн дэд сайдад нэр дэвшигч хууль зөрчиж байжээ. Эзэд нь өөрийн биеэр ирээгүй байхад бүхэл бүтэн компани шилжүүлэх, хувьцаа зарах гэрээг нотариатаар батлуулж чаджээ.
NUUTS.mn