Увсын ШШГА-ны экс нярав даргынхаа машины цонхыг хагалжээ
Нийтэлсэн: 2014-12-15 03:02:54
Төрийн албанд дарамт шахалт ямар болсоныг харуулсан хэрэг Увсад гарчээ. Тус аймгийн ШШГА-ны нярав асан Р.Батмөнх нь дарга Д.Даваажавынхаа “Ниссан санни” машины урд шилийг хагалжээ. Хэрэг үйлдэх үедээ хэдийгээр согтуу байсан ч учир шалтгаан бас байжээ. Даргынхаа машины шилийг нядаасан нярав “манай дарга намайг байнга дарамталж үндэслэлгүйгээр хоёр ч удаа цалин хассан, мөн хоригдолуудын өмнө намайг гүйгээд яв хэмээн чулуугаар шидсэн, хашаанаас гаргаж болохгүй гэж үүрэг өгсөн, үүнээс болж би маш их сэтгэл санааны хямралтай явдаг болсон, ингээд уусан үедээ Улаангом сумын 3-р багийн нутагт байрлах орон сууцны гадаа байсан даргын машины шилийг чулуугаар гурван удаа цохиж хагалсан, гэхдээ би өш хонзон санаж ийм үйлдэл хийгээгүй, сэтгэл санаа цочирон давчидсанаас бухимдаж хагалсан” гэж мэдүүлжээ. Ажилтнаа хоригдлуудын өмнө чулуугаар нүүлгэдэг дарга няраваа уучилж бичиг хийж өгч. Хохиролд нь 170 мянган төгрөг авсан гэнэ. Гэхдээ цаашид хамтран ажиллах хүсэлгүй болсон тул чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж өг гэж шахсанд нярав нь өөрийн хүсэлтээр хэмээн ажлаасаа гарчээ.
NUUTS.mn
