Нууц мэдээллийн уурхай

С.Батмөнх нарын шүүх хуралд ирсэн Т.Батжаргал С.Буяндалайгаа “түгжилджээ”

Нийтэлсэн: 2014-12-15 01:59:48

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, өмнө нь “Чингис хаан” олон улсын буудлын программ сүлжээний инженерээр ажиллаж байсан М.Батболд, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын ерөнхий менежер, дарга хэрэг холбогдох үедээ ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлого зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, ИНЕГ-ын Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан, хэрэгт холбогдох үедээ “Хүннү Эйр” компанид дэд захирлаар ажиллаж байсан Г.Наранцэцэг нар нь бүлэглэн 1.06 тэрбум төгрөг завшсан гэж буруутгагдсан.  Улмаар завшсан мөнгөө “Электрон системс” компаний дансаар шилжүүлэн авч С.Батмөнхийн эхнэр Г.Чинбат, Санхүүгийн ерөнхий менежерээр  ажиллаж байсан Г.Наранцэцэгийн ээж Ч.Өнөрсайхан, тус газрын Агаарын тээврийн зохицуулалтын е рөнхий менежерээр ажиллаж байсан Д.Эрдэнэбат, “Электрон системс” захирал М.Батболд нарын хамтарсан хөрөнгө оруулалтайгаар Их Британи улсын Виржини аралд “Медиа Саммит Лимитед”/Media Summit Limited/ гэх компани байгуулсан байжээ. Дараа нь Хонгконгийн “HSBC” банкин дахь “Медиа Саммит Лимитед” компаний 848-270419-838 тоот дансанд 150 мянган доллар шилжүүлж “Электрон системс” компаний дансаар 144.960 долларыг буцаан авсан гэх мэтээр хэд хэдэн гүйлгээ хийсэн хэрэгт холбогдсон. Энэхүү шүүх хуралд П.Ариунболд, Н.Мөнхсүрэн нарын хоёр албан тушаалтныг хохирогчоор тогтоосон ч шүүх хуралд Захиргаа, хүний нөөцийн газрын дарга  Т.Батжаргал гэнэт ирж суужээ. Даргаа харсан хоёр нэхэмжлэгч уг нь ИНЕГ хохирсон гэж хэлэх санаатай байсан  ч таг болжээ. Харин “гэнэтийн зочин” нь С.Батмөнхөө хамгаалж өмнөх дарга болох С.Буяндалайг бут авчээ. Захиргаа, хүний нөөцийн газрын дарга  Т.Батжаргал эхлээд Сангийн яамны шинжээч Х.Энх-Амгаланг буруу дүгнэлт гаргасан, зорчигчийн хураамжийг төсвийн орлого гэж ойлгосон хэмээн шүүмжилж. СЯ энэ мэт наад захын зүйл “ойлгодоггүй” шинжээч гаргаж өгсөн болж таарчээ. Эрхэм даргын шинжээчийг мэргэжлийн туршлага муутай, нарийн судлаагүй, нэг талыг барьсан гэх мэтээр дорд үзсэн үг хэллэг хэлж. Дараа нь гол цохилтоо хийж. С.Батмөнх нарт үүсгэсэн энэ эрүүгийн хэрэг нь ИНЕГ-ын даргаар нэгхэн жил ажилласан С.Буяндалайн хувийн өс хонзонгийн сэдэлттэйгээр өмнөх удирдлагуудаа хилс хэрэгт гүтгэн ямар ч хамаагүй аргаар бурууттгаж ял хүлээлгэх гэсэн зохиомол хэрэг хэмээн шүүхийн өмнөөс “дүгнэсэн” гэнэ. Мөн “Чингис хаан” ОУНБ-ын захирал О.Намбатын 2014 оны 10-р сарын 27-ны өдрийн 15/1214 тоот, ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнгийн 2014 оны 8-р сарын 14-ний 01/1949 тоот бичгээр ИНЕГ болон олон улсын буудал нь С.Батмөнх нарын хэргээс болж ямар ч хохирол хүлээгээгүй гэснийг хэлж. Үүнээс үзэхэд нисэхийн удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ С.Батмөнхөө хамгаалахаар хөдөлж. Хэрвээ энэ хүн ял авбал хэргийн учиг цаашаа хөвөрнө гэж айсан бололтой. Ийнхүү ам халан бурж байгаад улсын яллагч нарт зэмлүүлжээ. “Мөрдөн байцаалтын шатанд ИНЕГ-аас П.Ариунболд, Н.Мөнхсүрэн нарыг хохирогчоор тогтоосон, гэтэл Т.Батжаргал О.Намбат гэсэн хүмүүс гараад ирлээ, та С.Буяндалайн үйлдлийг голчилж яриад байна, энэ нь хэрэгт хамаагүй тусдаа шалгагдаж байгаа асуудал” хэмээн амаа таглуулжээ. С.Буяндалай нь Т.Батжаргалыг “ашиг сонирхолын зөрчилтэй” хэмээн ажлаас нь халсан бол Т.Лхагвасүрэн нь “ашиг сонирхолын зөрчилгүй” гээд албан тушаалд тавьсан. Харин С.Батмөнхийг ИНЕГ-ын дарга байхад Т.Батжаргал нь “цэрэг” нь байжээ.  Бүр даргадаа нөлөөтэй байсан гэдэг. Ийм хүнийг С.Батмөнхийн хэрэгт хохирогчоор оролцуулж байгаа нь жинхэнэ “ашиг сонирхолын зөрчилтэй” явдал болжээ.

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших