Нууц мэдээллийн уурхай

Хөвсгөлийн О.Энхбат бэлчээрийн маргаан, хардалтаас болж нэг гэрт байсан гурван хүнийг буудан хороожээ

Нийтэлсэн: 2014-12-14 04:12:32

Хөдөө орон нутагт үе үе аймшигт хэрэг гарах болсон. Түүний нэг нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд нэг гэрт байсан гурван хүнийг зэрлэгээр буудан хөнөөсөн хэрэг юм. Энэхүү олныг цочирдуулсан аллага энэ оны эхээр Улаан-Уул сумын нутаг Гунын эх гэдэг газар үйлдэгдсэн. Тус сумын харьяат О.Энхбат нь гэртээ байсан Б.Нарангэрэл, Б.Баттүвшин, Б.Дашням нарыг дробинк буугаар ойрын зайнаас тулган буудаж амь насыг нь хохироосон. Талийгаач Б.Нарангэрэл, Б.Баттүвшин нар нь ах дүүс бол Б.Дашням нь тохиолдлоор тухайн өдөр тэднийд машины дугуй солиулах ажлаар ирээд байж таарчээ. Хүн амины ноцтой хэрэг үйлдсэн О.Энхбат нь талийгаач Б.Нарангэрэлтэй багын өш хонзонтой байсан гэнэ. 13 наснаас нь эхлээд л дээрэлхэж малын бэлчээрээс болж зодож дарамталж байсан тул дотроо ихэд өширхөж явдаг байж. Талийгаач нь 200 гаруй үхэртэй нутагтаа олон бодтойд ордог малчин байж. Сүүлдээ эхнэртэйгээ хүртэл хардах болсон нь урьдын өш хонзонг нь улам ихэсгэж. Талийгаач нь эхний эхнэрээсээ нэг охинтой агаад дараа нь нутгийн бүсгүй болох Ц-тэй ханилан суужээ. Гэтэл шинэ эхнэр нь өмнө нь хэзээний тарамж муутай байдаг Энхбаттай эр эмийн харьцаатай байсан гэх яриа тэр дороо гарсан гэнэ. Үүнд нь талийгаачийн талынхан ч дорхноо итгэж шинэ бэрээ нүд үзүүрлэх болж. Нэг удаа хардалтаас болж хэрэлдэн талийгаач эхнэрээ хөдөө орхиод явж байжээ. Бүсгүй шөнөжин алхсаар сумын төв орж байсан гэнэ. Дараа нь үхэрт явсангүй гээд бас л зодож.  Энэ мэт зодуулсаар айдаг болж нэг удаа гэртээ харихаас айн оройжин модонд бүгэж. Үдэш болж даарахын эрхэнд шөнийн 01 цагийн үед ойрхон байсан Энхбатын гэрт очиж  охин дүүтэй нь өвөртлөн унтаж байтал нөхөр нь хайсаар араас нь иржээ. Тотгоор гэрэл тусган хараад хатавчаар гараа оруулан хаалга тайлах гээд чадахгүй байхаар нь Энхбат босож үүдээ нээж өгч.  Талийгаач орж ирэнгүүтээ эхнэрээ харья хэмээн татаж чангаан айлд муудалцан ноцолдож.  Эхнэр нь явахгүй гэж чаргууцалдсанд тэгвэл энэ Энхээтэйгээ яваарай гээд гарсанд түрүүнээс хойш дуугай байсан Энхбат гэнэт уурлан  хувцсаа өмсөөд буу аван араас нь гарах гэж. Охин дүү нь гаргахгүй гэж буутай нь зууралдсан ч дийлсэнгүй. Энхбат гэрээс гараад мордон давхисан талийгаачийн араас хоёр ч удаа буудаад авчээ.  Энэ явдал тэр хавиар нэг шуугиан тарьж. Удалгүй эр эм хоёр эвлэрсэн ч нөхрийн талынхан нь Ц-д таагүй ханддаг хэвээрээ байж. Талийгаачийн эгч нь дүүгийнхээ эхнэрийг янхан гичий гэж хараагаад дүүгээ ч бас малаа аваад өвөлжөөнөөс нүү гэж хөөжээ. Талийгаач эхнэрийг нь ах дүүс нь нүд үзүүрлээд байсанд тусдаа өөр газар өвөлжихөөр болж нүүх хүртэл гэртээ байж бай гээд төрхөм рүү нь буцаажээ. Ингээд гэртээ төрсөн охин болон охин дүү нь хүүхэдтэйгээ хамт байх болж. Хэрэг гардаг өдөр Дашням гэдэг залуу машины дугуй солиулахаар ирээд байжээ. Харин тэр хооронд Энхбат хүн амины хэрэг хийхээр хатуу шийдчихсэн байж. Одтэнгэр гэдэг залуутай хамтран эхлээд Үзмээ гэдэг хөгшний эзгүй гэрээс нь хоёр амтай дробинк буу, найман сум авдраас нь авч зэвсэглэж авч. Мөн хоёр шил архи, 8-9 алд бугуйл, татлагын сур байсныг нь авсан гэнэ. Харин аллага үйлдэх үедээ ганцаараа явжээ. Хэрэг гардаг орой талийгаач нь гэртээ охин дүү, хоёр бага насны хүүхэд болон зочны хамт хоолоо идээд сууж байж. Энхбат насанд хүрсэн гурвыг нь хөнөөгөөд харин хоёр хүүхдэд гар хүрээгүй. Хүүхдүүд түүнийг танихгүй ах гэж ярьж. Энхбат эхлээд гэрийн гаднаас талийгаачийн дүү охинг гараад ир гэж дуудсан ч гарсангүй. Удалгүй танихгүй ах орж ирээд юу ч хэлэлгүй баруун талын орны хөлд сууж байсан зочны нүүр лүү буудсан хэмээн хүүхдүүд хэлж. Дараа нь аавын энэ лүү буудсан хэмээн охин нь нүүрээ заажээ. Бат эгч намайг битгий буудаач хэмээн уйлан гуйж мөлхөхөд танихгүй ах мээм рүү нь буудсан гэжээ. Хоёр хүүхэд уйлан орилолдсонд  алуурчин гар хүрээгүй агаад харин гэрийн хаалгыг  гаднаас нь малын хашааны модоор дараад орхиж. Батаа эгч буудуулчихаад цай хийгээд өгөөч гэж байсан хүүхдүүд хэлсэн гэнэ. Цай уугаад арайхийн өндийн хоёр хүүхдийг зүүн орон дээр хэвтүүлээд дээлээр хучиж өгчээ. Холгүй орших Энхбатын гэрийнхэн ойрхон буу дуугарахыг сонсож. Өглөө нь талийгаачийнд машинтай хүмүүс ирэхэд үхэр нь хашаандаа, морь нь уяатай нохой нь сул байж. Гэрийнх нь хаалгыг хашааны модоор тэвхдээд дарчихсан, дотроос нь хүүхдийн уйлах дуу сонсогдож. Хаалгыг онгойлгоход аймшигт хэрэг гарсан байсан тул хоёр хүүхдийг аваад бушуухан сумын төв явжээ.  Энхбат нь оргож зугтаагүй агаад тэр дороо л баригдаж. Буудуулсан хоёр эрэгтэй нь газар дээрээ амиа алдсан бол эмэгтэй нь цус алдан удаан хэвтсэн агаад цаг алдалгүй  тусламж үзүүлсэн бол амийг нь аварч болохоор байжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших