Эр хүн ийм байвал гоё уу…
Нийтэлсэн: 2014-12-14 03:45:20
Мөрөөдлийн эр хүнийг эмэгтэйчүүд янз бүрээр төсөөлдөг. Зарим нь бие хааг нь онцолдог бол нөгөө хэсэг нь ухаалаг боловсролтой байх хэрэгтэй гэдэг. Орчин үед мөрөөдлийн эр хүний шинж чанарт хэтэвчний эзлэх байр суурь нэмэгдсэн. Төгс эр хүний төгс шинжинд баян мөнгөтэй байх гэдгийг заавал оруулах болсон. Мөн эмэгтэй хүнийг ойлгодог, зөөлөн сэтгэлтэй, мэдрэмжтэй бас гэр орны ажилд сайн гэх мэтээр бичээд байвал жагсаалт цаашаа үргэлжилнэ. Учир эмэгтэй хүн бүр төгс эрийг өөрийнхөөрөө тодорхойлдог. Харин эрчүүд “эр хүн хийж байгаа ажилдаа сайн ба шөнийн ажилдаа сайн байхад л болоо” хэмээн тун энгийнээр тайлбарладаг. Ажил мэргэжилдээ сайн бол өндөр цалин авч өсөж дэвших магадлал 100 хувь гэхэд болно.. Энэ нь ар гэрийн амьдралын эдийн засгийн баталгаа найдвартай гэсэн үг. Харин шөнийн ажлын тухайд тийм эр хүнийг ихэнхи эмэгтэйчүүд төгс гэх нь бий.
NUUTS.mn