Нууц мэдээллийн уурхай

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нар завшсан 1.06 тэрбумээрээ Виржини аралд компани байгуулсан байжээ

Нийтэлсэн: 2014-12-12 08:31:06

Монголын иргэний агаарын тээвэр гээд идэж дуусашгүй хоолтой газар юм. ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, өмнө нь “Чингис хаан” олон улсын буудлын программ сүлжээний инженерээр ажиллаж байсан М.Батболд, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын ерөнхий менежер, дарга хэрэг холбогдох үедээ ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлого зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, ИНЕГ-ын Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан, хэрэгт холбогдох үедээ “Хүннү Эйр” компанид дэд захирлаар ажиллаж байсан Г.Наранцэцэг нар нь бүлэглэн 1.06 тэрбум төгрөг завшсан гэж буруутгагдсан.  Улмаар завшсан мөнгөө “Электрон системс” компаний дансаар шилжүүлэн авч С.Батмөнхийн эхнэр Г.Чинбат, Санхүүгийн ерөнхий менежерээр  ажиллаж байсан Г.Наранцэцэгийн ээж Ч.Өнөрсайхан, тус газрын Агаарын тээврийн зохицуулалтын е рөнхий менежерээр ажиллаж байсан Д.Эрдэнэбат, “Электрон системс” захирал М.Батболд нарын хамтарсан хөрөнгө оруулалтайгаар Их Британи улсын Виржини аралд “Медиа Саммит Лимитед”/Media Summit Limited/ гэх компани байгуулсан байжээ. Дараа нь Хонгконгийн “HSBC” банкин дахь “Медиа Саммит Лимитед” компаний 848-270419-838 тоот дансанд 150 мянган доллар шилжүүлж “Электрон системс” компаний дансаар 144.960 долларыг буцаан авсан гэх мэтээр хэд хэдэн гүйлгээ хийсэн хэрэгт холбогдсон. Шүүх Г.Наранцэцэгийг цагаатгаж харин С.Батмөнхийг 6.6, Д.Эрдэнэбатыг 5.6, М.Батболдыг 7 жил хорих ялаар шийтгэсэн. Мөн ихээхэн хэмжээний эд хөрөнгө хураасан.  ИНЕГ-аас П.Ариунболд, Н.Мөнхсүрэн нарын хоёр албан тушаалтныг хохирогчоор тогтоосон ч шүүх хуралд Захиргаа, хүний нөөцийн газрын дарга  Т.Батжаргал гэнэт ирж суужээ. Тэрээр шүүх хуралд М.Батмөнх нарын үйлдлээс болж ИНЕГ, “Чингис хаан” ОУНБ хохироогүй гээд өмнөх дарга С.Буяндалайн буруутай үйлдлийг залруулж байна хэмээн баахан тайлбар хийжээ. Бүр нэгхэн жил даргаар ажилласан мөртлөө хувийн өс хонүонгийн сэдэлтээр өмнөх удирдлагуудаа хилс хэрэгт гүтгэж байна гэж зарлажээ. Манай сайт энэ хэргийг удахгүй дэлгэрэнгүйгээр нь мэдээлэх болно.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших