Дэлгүүр хэсээд ядарсан залуу…
Нийтэлсэн: 2014-12-12 03:40:26
Эмэгтэй хүний хамгийн дуртай ажлын нэг нь дэлгүүр хэсэх байх. Бүр таашаал авч дараа нь сэтгэл санаа төдийгүй эрүүл мэндийн байдал нь эрс дээшилдэг гэж судлаачид баталдаг. Тийм учраас сэтгэл санаа хямарсан стрессдсэн үедээ шавайгаа ханатал дэлгүүр хэсэхийг зөвлөдөг. Тэгвэл энэ нь эрчүүдэд эсрэгээрээ тусдаг аж. “Дэлгүүр хамт явах уу” гэсэн эхнэрийнх нь гуйлт тоос сорогчийн дуунаас ч аймшигтай сонсогддог гэнэ. Эхнэрээ даган тор бариад дэлгүүр хэссэн эр өдөржин ажилласанаасаа ч илүүтэйгээр ядарч бүр дахиж дэлгүүр хэсэхээс айдаг өвчтэй болдог аж.
NUUTS.mn