Нууц мэдээллийн уурхай

“Намайг ЗТ-ийн дэд сайд Эржан анх матсан” хэмээн 260 саяын хэрэгт унасан Баян-Өлгийн ХХҮХ-ийн дарга асан Я.Сьезд мэдэгджээ

Нийтэлсэн: 2014-12-12 03:07:06

Баян-Өлгий аймгийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар 2008-2012 онд ажиллаж байсан Я.Сьезд, мөн даргаар ажиллаж байсан О.Садель, Хүний хөгжил сангийн гэрээт нягтлан бодогч А.Хайролмажит, Халамжийн сангийн ахлах мэргэжилтэн А.Павел нарын зургаан албан тушаалтан энэ хэрэгт холбогдсон. Дарга асан Я.Сьезд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэдийн дотоод хийлгэсэн орпотедийн үнийг 3-5 жилд нэг удаа нөхөн олгох журмыг зөрчин 95 саяын, албан тушаалааын эрх мэдлээ хэтрүүлэн Монгол Улсын харьяатаас гарсан 299 хүнд 139 сая төгрөгийн “Эх орны хувь хишиг” олгосон, олон тооны иргэдэд Казакстан улсад эмчилгээ хийлгэх унааны хөнгөлөлтийг үндэслэлгүй өгсөн гэх зэргээр улсад нийт 260 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Нягтлан бодогч А.Хайролмажит нь бас л Монгол Улсын харьяатаас гарсан 310 иргэнд 132 сая төгрөгийг “Хүний хөгжил” сангаас олгосон, нас барсан 94 хүнд 8.2 сая төгрөг гаргаж өгчээ. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн асан А.Павель нь “Хүний хөгжил” сангийн мөнгийг олгох ёсгүй 218 хүнд 75 саяыг, нас барсан 127 иргэнд 17 сая төгрөг “өгөөд явуулж”. Я.Сьезд даргын мөнгийг “зохицуулж” өгдөг хүн нь Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан хүргэн нь болох О.Файзол гэнэ. Тэрээр сумдын  халамжийн сангаас шилжүүлсэн мөнгийг хувийн дансаасаараа оруулан хадамдаа өгдөг, түүний даалгаснаар бусдад шилжүүлдэг, мөнгө авах санхүүгийн баримтуудыг нь бүрдүүлж өгөх зэргээр хуулийн хэллэгээр “гэмт хэргийг үйлдэхэд учрах саадыг хөнгөлчилдөг, тусалж дэмждэг” байсан тул хамжигчаар оролцсон гэж мөрдөгчид тогтоожээ. Харин дарга асан Я.Сьезд эхнээсээ аваад л өөрийгөө буруугүй хэмээн гүрийсээр яваа. “Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан”, “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цолтойгоос гадна Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан түүнийг улсын мөнгөнд хуруу дүрсэн гэхэд итгэмээргүй. Тэгээд ч сүүлийн жилүүдэд өмгөөлөгчөөр ажиллаж байсан тул хуулийнхантай зад мэтгэлцдэг гэнэ. Тэрээр шүүх хуралд “надад тулгасан энэхүү зохиомол улс төрийн захиалгат хэрэг нь анх Баян-Өлгий аймгийн АН-ын дарга, одоо ЗТ-ийн дэд сайд болсон Х.Эржан болон надтай “өштэй” гэх  аймгийн АН-ын гишүүн Майрагуль нар АТГ-д мэдээлэл бичсэнээр эхэлсэн” гэж мэдэгджээ. Тэр мэдээлэл нь нотлох баримтаар авагдаж.   АН-ын гишүүн эмэгтэй “Я.Сьезд дарга байхдаа өөрийн эхнэрийн дүү болох Алтаншашийг ажилд авсан, тэгээд Эрээн хот руу нэг сарын цалинтай чөлөө өгч явуулаад хямдхан тэргэнцэр, нүдний шил худалдан авч сумдад тараан өөрийн хүргэн Файзолын дансаар халамжийн сангаас мөнгийг нь авсан,нийтдээ 20 сая төгрөг авсан гэдэг яриа байдаг, энэ талаар тодруулахад зарим сумдад тэргэнцэр нүдний шил ирээгүй гэдэг, харин авсан нь Файзолын данс руу мөнгийг нь шилжүүлсэн гэсэн, мөн Танан цахиур компаний захиралтай хуйвалдан дансаар мөнгө гаргаж авдаг гэсэн яриа бий” гэж мэдүүлжээ.

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших