Нууц мэдээллийн уурхай

Б.Есүгэн охиныг үхэлд “буруугүй” хүний мөсгүй компаний захирлууд хэн бэ ?

Нийтэлсэн: 2014-12-12 02:47:13

12 настай охины охины дээрээс 50 метр урт төмөр хоолой унаж амь насыг нь хохироосон хэргийг Дээд шүүх буцаасан. Талийгаач охины аавын хэлсэнээр хэрэгт холбогдсон захирлууд арьсаа хамгаалахын тулд мөрдөн байцаалтын шатанд янз бүрийн зан авир гаргасан нь хохирогчийн ар гэрийхний жигшил зэвүүцлийг төрүүлжээ. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа бяцхан охин амиа алдчихаад байхад өөрсдийгөө буруугүй гэж байгаа захирлуудыг танилцуулья:
-Барилгын захиалагч болох “Монголын хот байгуулалтын хүрээлэн” компаний ерөнхий захирал Баттулга : Аюулгүй ажиллагааг ерөнхий гүйцэтгэгч компани хариуцах учиртай, бидэнд зохих зөвшөөрөлгүй барилгын ажлаа эхлүүлсэн “алдаа” бий гэж хариуцлагаас зугтах гэжээ.
-Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Төгс гүрэн” компаний захирал Д.Болд : Манайх ерөнхий гүйцэтгэгч биш, би ойлгохдоо зөвхөн гадаад ажилчдын гаргасан осолд л 100 хувь хариуцлага хүлээнэ гэж гэрээ байгуулсан, бид Хойд Солонгосын ажилчдын бригад оруулсан, харин ослыг монгол ажилчин гаргасан гэж арьсаа хамгаалжээ.
-“Орд Гео” компаний захирал  Б.Саранхүү : Би ажил олгогч л болохоос өдөр тутмын ажлыг зохицуулдаг хүн биш, тэгээд ч автопомпын жолооч Гантөмөр нь  хэсгийн даргаасаа зөвшөөрөл авалгүй ажилд гарсан гэж өөрийгөө өмгөөлжээ. Энэ компаний Солонгосоос оруулж ирсэн гэж автопомп унаж охины амийг хөнөөсөн.
-Автопомпыг ажилд зуучилсан “Буянтрак” компаний захирал Б.Буянтэгш  : Би ердөө зуучлагч, “Орд гео” компаний авпомпод ажил олж өгөөд зуучлалын хөлс гээд 10 хувийг авдаг байсан хэмээн бултах гэжээ.
-“Премиум Конкрет” компаний захирал О.Батмөнх : Манайх “Монголын хот байгуулалтын хүрээлэн”-тэй бетон зуурмаг нийлүүлэх л гэрээ хийсэн, бид гүйцэтгэгч компани биш, помпын тухайд хэнийг ч хүчээр албадан шахаж ажиллуулаагүй, өөрсдөө л ажиллая гэсэн гээд бусад руу түлхжээ.
-“Монголын хот байгуулалтын хүрээлэн” компаний талбанй инженер Б.Мөнхбат : Тухайн үед би гадуур ажлаар явж байсан, талбай дээр хяналтын инженер Хатанбаатар, япон инженер Накамура нар ажиллаж байсан гэж тэдэн лүү түлхжээ
--“Монголын хот байгуулалтын хүрээлэн” компаний хяналтын инженер Г.Хатанбаатар: Миний үүрэг бол барилга зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянадаг, машин техинкийн талаар мэдэхгүй гүрийжээ.
-Автопомпын жолооч-оператор Г.Гантөмөр : Помпын шахуурга унах үед би кабиндаа хуушуур идээд сууж байсан тул мэдэхгүй гэжээ.
-НМХГ : Баянгол дүүргийн 5- хороо, Нэгдсэн 3-р эмнэлгийн баруун талд барилга баригдаж байгааг мэдсэн, очихоор дандаа гадаад ажилчид байдаг тул хэл нэвтрэлцээгүй, тэгж байгаад учрыг ольё гэж бодож байтал осол гарсан гэжээ
Манай сайт удахгүй энэ хэргийг дэлгэрэнгүй нийтэлж амиа хоохойлох гэсэн захирлууд ямар хүн чанаргүй зан гаргасныг  мэдээлэх болно.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших