Нууц мэдээллийн уурхай

СӨХ-дөө 7.6 саяын өртэй экс сайд А.Гансүх УИХ-ын даргын зөвлөх болжээ-2

Нийтэлсэн: 2014-12-12 01:50:32

…Тэрээр 2011 онд “Суруга Монгол” компанитай захиалгаар орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхон хорооллын С-3 байранд 713-715 тоот орон сууцыг худалдан авсан гэнэ. Хууль ёсны дагуу гэрчилгээгээ ч авч. Гэрчилгээн дээр нэгхэн орон сууц гэж байхад харин СӨХ нь гурван орон сууцаар тооцож хууль бусаар их хэмээний мөнгө нэхээд зовоогоод байгаа бололтой. Арга ядахдаа өнгөрсөн хавар ШӨХТЭГ-д гомдол гаргажээ. О.Магнай даргын байцаагч ирээд сайдын талд акт тогтоож үндэслэлгүйгээр илүү мөнгө нэхсэн СӨХ-д нь хууль бус үйлдлээ зогсоо гэсэн шаардлага өгчээ. Гэтэл “ичих нүүргүй” СӨХ нь байцаагчийн шаардлагыг үл тоон мөнгөө нэхсэн хэвээрээ гэнэ. Анх  2006 оноос “Жапан таун” орон сууцны хорооллын барилгын ажлаа эхэлж ойролцоогоор 12 мянган хүн амьдрах 3000 айлын орон сууцын бүтээн байгуулалт өрнөжээ. Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу Цэнгэлдэхийн зүүн талд барих орон сууцаа “хотын А зэрэглэлийн бүсэд, цэвэр агаартай, Богд уул Зайсан толгойн хажууханд, жинхэнэ япон технологи стандартаар барьж байгаа” хэмээн сурталчилсан тул тухайн үед олон хүн байр худалдан авах захиалгаа өгчээ.  Тэгвэл өнгөрсөн хугацаанд шинээр баригдах хорооллын нэр нь “Жапан таун”-аасаа “Four Gardens Seasons” буюу “Дөрвөн улирлын цэцэрлэг” болон өөрчлөгдснөөс өөр гавьтай ажил явагдсангүй, гүйцэд баригдаагүй олон барилга үлдэж.  Захиалагчдын нүдэн дээр ийм зүйл харагдаж байгаа бол хөшигний цаагуур “МАНАН”-гийн томчууд оролцсон маш том хэмжээний бизнесийн наймаа явагдаж иржээ.  МАН болон АН-ын Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүний түвшингийн хүмүүс ““Four Seasons Gardens”-г өөр хоорондоо хэд дамжуулан зарж наймаалцснаас барилгын ажил зогсонги байдалд орж одоо болтол олон захиалагчид байраа авч чадахгүйд хүрсэн. Анхны сэжиг бүхий наймаа 2005 онд хийгдсэн хэмээн хууртагдсан захиалагчидад хардаж сууна. Тухайн үед “Суруга Монгол” нь 100 хувь Японы хөрөнгө оруулалттай гэж байсан бол барилгын гүйцэтгэгч “Монгол Корпорейшн”-ы 45 хувийг Ерөнхий сайд асан С.Батболдын компани эзэмшдэг байсан гэнэ. Үүнийг байрныхаа захиалга,урьдчилгаа мөнгөө “Суруга Монголд” биш харин өнөөх эрхмийн компанид тушаасан захиалагчид баталдаг. Гэтэл тун удалгүй гүйцэтгэгч компаний хувь эзэмшигчидэд өөрчлөлт орсноос барилгын ажил доголдоод эхэлжээ. Байраа хүлээж ядсан захиалагчид араас нь хөөцөлдөх бүрийд явж явж гүйцэтгэгч компани дээр буудаг байж. “Суруга Монгол” нь гүйцэтгэгч рүүгээ бухдаг агаад “энэ хорооллоос манайх гэх зүйл бол зөвхөн газар л байгаа юм гэх” бүдэг бадаг хариулт өгдөг. Харин гүйцэтгэгч “Монгол Корпорейшн”-ы удирдлага газар нь япон компанийх гэдгийг  баталдаг ч хаанахын хэн гэгч хүн компанид нь эзэн сууж байгааг хэлдэггүй агаад бид зөвхөн гүйцэтгэх үүрэгтэй хүмүүс хэмээн бултдаг болжээ. Дараахан  тун сонирхолтой үйл явдал болж  ЗТ-ийн сайд А.Гансүх 2011 онд “Four Seasons Gardens”-д нүүн иржээ. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч болох  “Монгол Корпорейшн”-ы нууц эзэнтэн нь эрхэм сайдыг гэх хардлага захиалагчдын дунд гарсан аж. Удалгүй  Б.Батхишиг гэдэг хүний  хүү бас нэгэн хувь эзэмшигчээр тодорч. Захиалагчид шинэ хувь эзэмшигчийн аавыг УИХ-ын дарга З.Энхболдын гарын хүн гэдгийг сураглаж байж мэджээ. Энэ ч үнэний ортойг улстөрийн хүрээнийхэн баталдаг. Тэрээр УИХ-ын даргын фракцад хамаарахаас гадна Баянгол зочид буудлын зүүн урд байрладаг өндөр шилэн харшын эзэн аж. Энд АН-ын томчууд байнга ирдэгийг тэр хавийнхан мэднэ. А.Гансүх зөвлөх 2013 оны ХОМ-доо иргэн Батхишигээс зээлтэй гэж бичсэн байсан агаад тэр нь нөгөө шинэ хувь эзэмшигчийн аав байж магадгүй юм.. Тэгвэл өнгөрсөн жилээс ахин “төр эргэж”  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани “Four Seasons Gardens” хорооллын  барилгын гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн.  Ийнхүү “МАНАН”-гийн хүрээнд явагдсан том наймаанд “Four Seasons Gardens” хороолол үнэ хүрэн зарагдсаар одоогийн эзэддээ ирсэн бололтой.  Бүхэл бүтэн хороолол  хурдан удмын үрээ шиг хэдэн гар дамжин борлогдож  хөлд нь захиалагчид байраа авч чадалгүй хохирчээ. Хэдийгээр 100 хувийн гадны хөрөнгө оруулалттай ч гэсэн “Суруга Монгол” манай улстөр-бизнесийн бүлэглэлийн даралт шахалтаас зайлж чадаагүй. Япон захирал өвгөн нь хар тамхины хэрэгт орооцолдоод арай гэж салсан. Хэргээс мултрахын тулд барилгаа өгсөн гэдэг яриа ч тарж байсан. Тэр бүх явдлыг нийтлэлч Баабар “үүнийг Японы Засгийн газрын оролцоотойгоор арай гэж зогсоосон, Монголын нэрийг нэг сайхан гутаасан даа” гэж дүгнэн жиргэсэн.

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших