Нууц мэдээллийн уурхай

Агсан монгол хүүхнүүд цагдаагийн өрөөг буулгажээ

Нийтэлсэн: 2014-12-10 06:33:10

Монгол хүүхнүүдийн ааш араншин арихнд халамцсан үедээ хэнд ч дийлдэхээ байж юунаас эмээхээ больжээ. Хоёр хүүхэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын өрөөнд танхайрч эд зүйлс эвдэж бүр албан хаагчдад нь гар хүрсэн хэрэг гарчээ. 32 настай, хүнсний технологич мэргэжилтэй Б.Ариунзаяа, тогооч мэргэжилтэй 26 настай Б.Орхон нар таксинаас буух үед түрийвч нь  алга болсон гэнэ. Ингээд цагдаагийн газар орж бүртгүүлэх гэхэд байцаагч ньтоохгүй гар утсаа оролдоод байхаар нь уурандаа сандал авч шидсэн гэж Б.Орхон мэдүүлжээ. Цагдаагийн албан хаагч мөнгөө алдсан гэх Орхонгоос тайлбар авах гэтэл мөнгөнийхөө тоог хэлж мэдэхгүй нэг бол 1.8 сая дараа нь хоёр сая төгрөг байсан гэх зэргээр зөрүүтэй юм ярьж. Эмэгтэйчүүдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж сануулахад ойлгох ч үгүй байсан гэнэ. Улмаар нэг нь өрөөнд шүлсээ хаясан гэнэ. Ахин тайлбар авч яг хэдэн төгрөгөө алдсаныг нь асуухад Орхон нь гэнэт агсарч “та нар миний асуудлыг шийдэж өгөөгүй байж юу яриад байна, энэ хэргийг дарах гэж байна уу, надад мөнгө байгаагүй юм шиг байна уу, би мөнгөгүй ядуу хүн шиг харагдаад байна уу, чи намайг ядуу гэж доромжлоод байна уу, та нар новшийн цагдаа” гэх мэтээр дайрч хэл амаар доромжилж гарчээ. Уурандаа сандал авч шидэн албаны компьютерийг эвдэн дэгэцийг нь хагалж. Принтерийг нь бас эвдэж. Мөн нэг албан хаагчийн толгой руу хоёр удаа цохиод нөгөөд нь бэлхүүсээс доогуурх цохилт хийсэн гэнэ.  Тэд цагдаагийн албан өрөөг буулгахаасаа өмнө нэг залуутай такси булаацалдан хэрэлдэж машинаас суга татан буулгажээ. Айсан залуу зугтахад араас элдэн хөөж байгаад цагдаад баригдсан аж.  Шүүх догшин хоёр хүүхэнд нэг жилийн тэнсэн харгалзах ял өгчээ.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших