Нийтийн жорлон гэрийнхээс цэвэр
Нийтэлсэн: 2014-12-10 04:37:05
Хүмүүс нийтийн жорлонг бохир заваан хэмээн орохоос цэрвэдэг. Тэгвэл нийтийн жорлон нь та бидний гэрийн жорлонгоос хамаагүй цэвэр байдгийг Чикагогийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Судлаачдын шинжилгээгээр нийтийн жорлонгоос элдэв бохирын нянгаар бохирдож халдварлах магадлал гэрийн жорлонгоос хамаагүй бага байдаг гэнэ. Тэд санаандгүй тохиолдлоор сонгон авсан 10 нийтийн жорлонд шинжилгээ хийж үзжээ. Тэгэхэд жорлонгийн шал хана, бариул болон суултуурд ердийн хүний арьсанд байдагтай ижил хэмжээний нян агуулагдаж байсан нь тогтоогдож. Түүнээс гадна тэдгээр нянгуудаас ердөө 15 хувь нь л өвчин үүсгэх чадалтай байжээ.
NUUTS.mn