Нууц мэдээллийн уурхай

Ч.Гансүхийн хэрэгт холбгдсон татварын байцаагчидыг Н.Ариунсан авах уу…

Нийтэлсэн: 2014-12-10 04:24:52

ТЭГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн хэрэгт удирдлага нь доор нь ажиллаж байсан хэд хэдэн байцаагч холбогдож шүүхээс ял авсан. Тэгвэл Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн байцаагчаар ажиллаж байсан П.Галмандах, Б.Өсөхбаяр, Н.Рагчаахүү, Н.Чинбат нар нь эргэж ажилдаа орохоор дарга нараа түргэн авахуулжээ. Тухайн үед гэмт хэрэгт холбогдсон дээрх байцаагчдыг ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Батмагнайн тушаалаар ажлаас нь түр чөлөөлж татварын улсын байцаагчын эрхийг нь түр түдгэлзүүлээд байсан. Тэгвэл Ч.Гансүхийн “цэргүүд” даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч биднийг түдгэлзүүлсэн, биднийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрх мэдэл бүхий этгээд биш байсан хэмээн заргалдаад эхэлжээ. Хэдийгээр одоо Т.Батмагнай нь албан ёсоор жинхлээд байгаа ч тушаал гаргах үедээ үүрэг гүйцэтгэгчээр байсныг нь ийнхүү “хууль зүйн үндэслэлээ” болгон барьж авсан гэнэ. Уг нь П.Галмандах, Б.Өсөхбаяр, Н.Рагчаахүү, Н.Чинбат нарыг ЧГансүхийн хэрэгт холбогдуулан шалгаж улмаар гэм буруутай болохыг нь шүүхээр тогтоон гурван жилийн хорих ялаар шийтгэж, татварын байцаагчийн эрхийг нь мөн гурван жилээр хассан. Гэхдээ хорих ялыг нь тэнсэн харгалзсан нь ийнхүү “оодроход” хүргэсэн гэнэ. Шүүх тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг гардан гүйцэтгэж хамжигчаар орсон гэж буруутгасан.  П.Галмандах нь л гэхэд дарга Ч.Гансүхээс өгсөн үүргийн дагуу ганцаараа “УМУХ” компаний татвар төлөлтөнд шалгалт хийж өмнө нь шалгасан байцаагч нарын дүгнэлтийг үндэслэлгүй хэмээн илтгэх хуудас бичин 472 сая төгрөгийн татварыг улсын төсөвд төвлөрүүлээгүй хэрэгт яллагдсан. Н.Рагчаахүү нь мөн л даргынхаа үүргээр ганцаараа шалгалт хийгээд “Норд тонхэ говь” компаний татвар төлөлтөнд гаргасан дүгнэлтийг хүчингүй болгосон гавъяа байгуулсан. Б.Өсөхбаяр нь “Хайчийн булаг” компанид туслалцаа үзүүлсэн. Энэ хэргийг Ч.Гансүх нь нэлээд бодож төлөвлөн хийсэн нь ажиглагддаг. “Хайчийн булаг” зэрэг нэр бүхий зургаан компанид гарсан татварын дүгнэлтийг хүчингүй болгохын тулд эхлээд өөрийн дүү болох “Севилла аудит” компаний захирал Ч.Даваасүрэнгээр ТЕГ-ын  Хяналт шалгалт, арга зүйн хэлтэсд буюу өөрийн нэр дээр өргөдөл гаргуулжээ. Ингээд энэ өргөдлөө “үндэслэн” дээрхи компаниудад хийж байсан шалгалтыг зогсоосон гэнэ. Тухайн үед график төлөвлөгөөний дагуу Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Д.Батжаргал нар дээрхи компаниудад шалгалт хийж байж. Тэд шалгалт хийгдэх компаний ажлын байранд очиж санхүүгийн баримтыг нь хүлээн авч шалгаж эхэлжээ. Гэтэл ердөө маргаашнаас нь “Хайчийн булаг” компаний удирдлагууд “танай ТЕГ-д гомдол өргөдөл гаргасан тул шалгалт хийлгэхгүй” гэсэн юм ярьжээ. Гайхсан байцаагч нар тасгийн дарга Бадам руугаа ярьтал биднийг  Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх дуудаж байна гэж хэлж. Ингээд шалгалт хийж байсан байцаагч нар бөөнөөр Ч.Гансүх дарга дээр орж. Харин дарга тэднийг зад загнажээ. Тэднийг удирдамж томилолтгүй шалгалт хийсэн, бас иргэний гомдол ирсэн,татвар төлөгчийг дарамталсан гэх зэргээр буруутгаж. Тасгийн дарга нь ямар ч байсан графикт шалгалтаа хийнэ гэснээр нэлээд ширүүн маргалдсан гэнэ. Гэтэл маргаашнаас нь жинхэнэ дарамт шахалт эхэлжээ. Тэднийг компаний ажлын байранд нь санхүүгийн баримтыг нь үзээд сууж байхад Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн байцаагч П.Галмандах утасдан бас л загнаж. “Яагаад шалгалтаа үргэлжлүүлээд байгаа юм, бид шалгах болсон, баримтаа буцааж өгөөд наанаасаа гар, босоо удирдлагандаа захирагдадгүй яасан байцаагч нар вэ, татвард хэдэн жил ажилласан болоод ингээд томроод байна” гэх зэргээр бут авсан гэнэ. Маргааш нь нөгөө шалгалт хийж байгаа компанидаа иртэл баримтаа үзүүлэх нь бүү хэл үүдээрээ ч оруулаагүй аж. Ийнхүү Ч.Гансүх дарга “босоо удирдлагаа” ашиглан дарамталж байгаад зохих журмын дагуу шалгалт хийж байсан есөн байцаагчийг хөөж явуулжээ. Харин тэдний оронд П.Галмандах, Б.Өсөхбаяр, Н.Рагчаахүү, Н.Чинбат нар шалгаад өмнөх байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгон гэдэг. Гэтэл ийм хүмүүс эргээд ТЕГ-д орохоор дарга нартайгаа заргалдаж явна.

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших