Цагаан сарын өмнө Дундговьд хүн барьцаалсан хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2014-12-10 03:31:54
Дуу хуурын өлгий нутгаас янз бүрийн гэмт хэрэг дуулдах болжээ. Энэ жилийн цагаан сарын өмнө хүн барьцаалж тарчлаасан аймшигт хэрэг гарсан гэнэ. Гурван сайхан сумын нутаг Хүрэн цохио гэдэг газар 59 настай эмэгтэй С.Даариймаа, 50 настай С.Цэцэгбадам болон Д.Нямдорж гэдэг залуутай нийлэн экс хүргэнээ гар хөлийг нь хүлж нулимах, шороогоор булах, газар мөргүүлэх, толгойд нь өмд углах, үсдэх нүүрийг нь маажиж самардах, чулуугаар цохих, шээсээ уулгах зэргээр тарчлаан зовоосон гэмт хэрэг үйлджээ. “Манай хүргэн байсан С.Ганхуяг нь охиноос маань салаад ердөө хоёрхон хоногийн дараа шинэ эхнэр авчихаар нь уур хүрээд байсан юм” хэмээн 59 настай С.Даариймаа цагдаад мэдүүлж. Ингээд иргэний үнэмлэхээ авахаар ирэхэд нь хамжиж байгаад болгож тавьжээ. Гэхдээ өмнө ирээд ална тална гэж заналхийлж байсан тул ахиад агсан согтуу тавих байх гээд урьдчилан сэргийлж барьж хүлсэн гэж биеэ өмөөрчээ. Хохирогчийн мэдүүлгээр гэрийх нь гадаа иртэл яасан сайхан үстэй юм хэмээн Дариймаа эгч заамдаад автал араас Нямдорж ирээд хойш нь татаж унаган хүлжээ. Тэгээд хүлээд зоджээ. “Сүх/шинэ хадам бололтой/-ийн хоолыг ингээд ид чи” гээд ам руу нь хуршсан өөх чихэж. Ундааны саванд шээсээ хийгээд уугаад бай хэмээн ам руу нь цутгаж. Ингээд сайхан шинэлээрэй гээд нүүрийг нь урсан гэнэ. Энэ мэтээр оройн 18 цаг хүртэл тамлан зовоожээ. Харанхуй болоход толгойд нь шуудай углаад туусаар гэрт нь хүргэж өгсөн нь яг л америк киног санагдуулам үйл явдал болж. Сум дундын шүүх экс хүргэнээ барьцаалж тарчлаасан хадмуудад 1.6 жилийн хорих ял оноогоод тэнсэн харгалзаж. Хохирогчид нөхөн төлбөрт нь 1.3 сая төгрөг өгчээ. Энэ мэтээр хөдөөний хүний зан ааш эвдэрч хотынхноос дутахгүй зэрлэгшсэн бололтой.
NUUTS.mn