Нууц мэдээллийн уурхай

Мориноос унаж бэртэн сургууль завсардсан хүүд 3.6 сая төгрөг өгчээ

Нийтэлсэн: 2014-12-10 02:48:13

Налайх дүүргийн 11 настай Э.Серикбол хүү хурдан морины уралдааны замд унан хүнд бэртжээ. Хүү бэртэн ГССҮТ-д арваад хоног хэвтэж эмчлүүлснээс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн тасагт гурван удаа хэвтжээ. Одоо байнгийн эмчийн хяналтанд байдаг гэнэ. Хүүхдийг морио хөслүүлэх гэрээс нь авч явсан хүн нь уяач Б.Алтангэрэл гэнэ. Тэрээр хүүг авч явсанаа хүлээдэг. Гэтэл хоёр өдрийн дараа морь хөлслөх үед хүү унаж тархиндаа хүнд гэмтэл авчээ. Морь хөлслөх үед Э.Серикбол хүү д ямар ч хамгаалалтын хэрэгсэл өмсүүлээгүй аж. Өнөөх Монголын морин спорт уяачдын холбооноос хэрэгжүүлж байгаа гээд сайрхаад байсан “үндэсний морин уралдааны унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага” гээг алдарт стандарт ердөө л цаас байсан аж. Э.Серикбол хүү морь хөлслөх үед унаж бэртсэнээс толгой тархины хүнд гэмтэлтэй болж. Үүний улмаас Налайх дүүргийн 109-р  дүгээр бага сургуулийн 4-р ангид сурдаг хүү бүтэн жил сургуульдаа явалгүй завсарджээ. ХЭҮК хүүгийн өмнөөс уяачтай заргалдан сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардалд нийт 21 сая төгрөг нэхэмжилсэн ч Б.Алтангэрэл уяач ердөө 3.6 сая төгрөг л өгөхөөр болж. Тэрээр ямар ч буруугүй бололтой. Хүүг морь хөлслүүлнэ хэмээн гэрээс нь авч явсан ч гэсэн өөрөө Э.Серикболоор морио хөлсүүлээгүй болж таарчээ. Түүнийг хот руу ажлаар явсан хойгуур нь Ширнэн гэдэг гайны нөхөр Э.Серикбол хүүгээр морь хөлслүүлэхээр дур мэдэн авч явж. Тэгээд хүүд хамгаалалтын хэрэгсэл малгай ч өмсүүлэлгүй морь унуулаад уралдааны замд унагажээ. Б.Алтангэрэл уяач сэтгэл санааны хохирол зэрэг төлбөрийг  Ширнэнгээс нэх гэж бултжээ.
 

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших