Нууц мэдээллийн уурхай

“Сайн засаглалын сайн санаачлагч” Үүл дарга ба “Сентино лайтинг”

Нийтэлсэн: 2014-12-10 01:59:45

НҮБ-аас тунхагласан Авлигалтай тэмцэх өдөрийг сүржин тэмдэгдэсэн. Энэ хүрээнд “Авлигаас ангид сайн засаглалын сайн санаачлагч-2014” он уралдааныг улсын хэмжээнд зарласныг дүгнэхэд нийслэлийн ЗДТГ тэргүүн байр эзэлжээ. Үүл дарга шагнал гардан авахдаа ”авлига биднийг араатан шиг сүйтгэдэг, эрх мэдлийн төлөөх бохир тоглоомд жирийн иргэд хохирдог” хэмээн нулимс унагахаар үг хэлсэн. Гэхдээ өнгөрсөн жил болсон нэг үйл явдлыг санахаар Баатар мээрийн үг тэнгэр газар шиг зөрөөтэй санагдсан. Ардчилал хүний эрхийн төлөө тэмцэгч алдарт Ан Сун Чи ирж оролцсон “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7-р бага хурал” гэдэг олон улсын том арга хэмжээ болсон. Энэ хурлын бэлтгэлийг хангах гэж Үүл дарга мундаг том төсвөөр  хотын муу муухайг дарах “өнгөлөн далдлалтын” өргөн хүрээтэй ажил хийсэн. Хотын төвийн сул шороон хөрсийг хайргаар хучих, явган хүний зам нөхөх, зүлэгжүүлэх ” ажлын хүрээнд “Хотын гэрлэн чимэглэлийн ажил багц ¹ 1” гэдэг ардаа гурван тэрумын том тоо зоосон “мөлжүүртэй нөхөр” тууж явжээ. Үүнийг нь “Сентино лайтинг” гэдэг компани “мөлжсөн”.  Захирал нь “АПУ” компаний Батжавын хүү Б.Батхишиг буюу Баажий юм. Түүнийг хотын даргын хүүтэй сайн найз гэдэг. Энэ компаний хийсэн ажлыг нь бус харин хэрхэн олон тэрбумын ажил авсан бэ гэдгийг л тодруулахад хотын түвшинд авлигалтай тэмцэх нь байтугай харин ч өөгшүүлж суудаг гэж ойлголт төрөхөөр байна. Ингээд урьд өмнө нь сонсогдоогүй “Сентино лайтинг” гэдэгкомпани гарч ирээд л Орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэгдэх гурван тэрбумын гэрэлтүүлгийн ажлыг шууд гэрээлэн авсан. Хуулиараа шууд гэрээлэн өгөхийг зөвшөөрдөг ч тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлыгыг сайн хангасан компанитай л шууд гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж болно гэж  хатуу заасан байдаг. Түүнээс гадна шууд гэрээлэн өгөх тохиолдолд заавал Сангийн яаманд бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авах учиртай. Тэгвэл “Сентино Лайтинг” компани дээрх бүх нөхцлийг бүгдийг зөрчсөн байсан нь аудитын шалгалтаар илэрчээ. Хотын төвийн гэрэлтүүлгийн гурван тэрбумын ажлыг шууд авсан энэ компаний бичиг баримтыг шалгахад “Сантино Лайтинг” компаний улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн үйл ажиллагааны чиглэлд “цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ” хийх эрхгүй байсан гэнэ. Баатар мээрийн 2013 оны 4-р сарын 4-ний өдрийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг мөн сарынхаа 23-ны өдөр энэ компанийг шалгаруулан шууд гэрээ хийж. Тэгвэл шалгаруулалт болохоос ердөө хэдхэн хоногийн өмнө буюу 4-р сарын 9-нд “Сантино Лайтинг” компани нь ажил үйлчилгээ эрхлэх 926/13 тоот зөвшөөрлийг ЭХЯ-наас авсан байжээ. Өөрөөр хэлбэл эрчим хүч, цахилгаан гэрэлтүүлгийн ажил эрхлэх 14-хон хоногийн ажлын “туршлагатай” компанид хотын төвийн гэрэлтүүлгийн том ажлыг шууд өгчихөж.  Эрчим хүчний салбарт ороод хоёр долоо хонож байгаа компанид урьд өмнө нь гэрэлтүүлэг тавьж байсан гэх туршлага, гүйцэтгэсэн ажил энэ тэр гээд үзүүлэх юм мэдээж байсангүй. Гэтэл хууль ёсоор бол тендер болон  шууд гэрээгээр ажил авах гэж байгаа ямар ч компани сүүлийн хоёр жилд хийсэн ижил төстэй ажлын тайлан гэж уртаас урт жагсаалт  ирүүлэх учиртай атал Баатар мээрийн ажлын хэсэг тэрнийг нь нэхэлгүй нүдээ аниад өнгөрүүлжээ. Зөвхөн энэхүү ”техникийн чадавхи болон туршлага” гэдэг үзүүлэлтээрээ л “Сентино Лайтинг” компани шалгаруулалтанд шууд унахаар байхад эсрэгээр нь ялагчаар тодруулснаа хотын дарга нар одоо хэрхэн тайлбарлах бол. Түүнээс гадна ажлын хэсэгт санхүүгийн чадавхиа нотолсон харилцагч банкны мэдэгдэл ирүүлээгүй, 2011, 2012 оны санхүүгийн тайландаа борлуулалтыг “0.0” дүнтэйгээр тайлагнасан нь санхүүгийн ямар ч чадавхигүй, үйл ажиллагаа огт явуулдаггүй болохыг нь нотолсон байж. Мөн эргэлтийн бус хөрөнгөө тайлагнаагүй нь гурван тэрбумын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэх техник тоног төхөөрөмжгүй гар хоосон компани гэдгийн баталгаа болж. Энэ мэтээр өчнөөн бульхай боольхой байсаар байхад  “Сентино Лайтинг” компани шалгаруулалтанд тэнцэн гэрэлтүүлгийн ажил авсан нь Баярцогт маягийн “гайхамшигтай явдал” болжээ. Бэлтгэл ажилд нь зориулан нийслэл хот гурван тэрбумаар өнгө гэрлээ “зассан” ч Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7-р бага хурал дээр Ан Сун Чин Монголын ардчиллыг “дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай” гэж дүгнэсэн билээ. Харин АТГ иймэрхүү нөхдүүдийг улсын тэргүүний хэмээн шагнаж байх юм.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших