Нууц мэдээллийн уурхай

“Өндөр буянт” компани хүний амь хохироход хуурамч тушаал гаргаж байсан гэнэ

Нийтэлсэн: 2014-12-09 08:16:56

Барилгын компаниуд хөдөлмөр аюулгүйн ажиллагаа зөрчигдсөний улмаас хүний амь хохироосон хэргээ ихэвчилэн нуух гэдэг. Тэгвэл Зам тээврийн сайдад нэр дэвшээд байгаа Н.Төмөрхүүгийн “Өндөр буян” компанид паарны хий авах гэж байсан ажилчин хийнд цохиулан нас барсан ноцтой хэрэг энэ оны эхээр гарч байжээ. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт тус компаний баригдаж байгаа барилгад болжээ. Хамгийн ноцтой нь хөдөлмөрийн гэрээгээр цахилгаачин, гагнуурчнаар ажилд орсон П.П-гээр сантехникийн ажил болох паарнаас өндөр даралтат хий авахдаа хасах түлхүүрээр хийг авах байтал газугаар тайлж авсанаас хийнд цохигдон амиа алдсан. Журам ёсоороо цахилгаачин хүнээр сантехникийн ажил хийлгэх бол давтан сургалтад оруулан шалгалт авдаг ёстой ч тэр нь ирээдүйн сайдын компанид хамаагүй бололтой. Мөн осол гарсан өдрийн өглөө нь компаний сантехникийн инженер Э.Бат-Эрдэнэ хохирогчийг дур мэдэн өөрийн бригадад авч ажиллуулахдаа хөдөлмөр аюулгүйн ажиллагааны зааварчлага өгөөгүй гэж улсын яллагч шүүхэд эсэргүүцэл бичжээ. Бас нэг ноцтой асуудал байгаа нь осол гарсаны дараа компаний удирдлага хариуцлагаас мултрахын тулд хуурамч тушаал гаргасан хэмээн хохирогчийн өмгөөлөгч мэдэгджээ. Хэрвээ гагнуурчин П.П-г сантехникийн нарийн мэргэжлийн ажилд шилжүүлэн ажиллуулж байгаа бол захирлын буюу Н.Төмөрхүүгийн тушаал гарсан байх ёстой байсан. Гэтэл хэрэг гарсны дараа үүнийг хуурамчаар үйлдэж байсан гэнэ. Өдгөө энэ хэрэг шүүхээс  мөрдөн байцаалтын шатанд буцсан байдалтай байна. Энэ явдлыг бизнес хийж байхад янз янзын юм тохиолддог гэж хааж болохгүй. Тэр тусмаа гагнуурчин хүн өөрт хамааралгүй сантехникийн ажил хийж байгаад амиа алдсан үед хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх талаар “Өндөр буянт” компани хариуцлага хүлээх учиртай агаад  хохирогчийн буруу болоод өнгөрөх ёсгүй. Тэгээд ч улсын салбарын яамыг удирдах гэж байгаа хүний компаний удирдлага хуурамч тушаал гаргасан байж магадгүй нь хуулийн төдийгүй ёс зүйн том асуудлыг хөндөж байна.
 

 

NUUTS>mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших