Нөхрөө хуурах нь “удмынх” байдаг гэнэ
Нийтэлсэн: 2014-12-09 07:00:25
Эхнэрээ араар нь тавьдаг эрчүүдийн хувьд энэ занг генээрээ дамжуулан авдаг гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Тэгвэл “явдалтай” хүүхнүүдийн тухайд ч энэ нь удам дамждаг болохыг судлаачид баталжээ. Нөхрөө хуурдаг эмэгтэйчүүдийн ихэнх нь ерөөсөө өөрчлөгдөж чаддаггүй гэж Австралийн Квислендын их сургуулийн судлаачид дүгнэжээ. Учир тэд ээжээсээ, эмээгээ амьдралынхаа дагуулдаа үнэнч байлгадаг тэрхүү генийг уламжлан авсан байдаг гэнэ. Эмэгтэйчүүдийн араар тавилтын 40 хувь нь өнөөх удам дамжин ирсэн генээс болдог гэсэн тооцоо ч хийж. Эмэгтэйчүүдийн энэ генийг AVPRIA хэмээн нэрлэсэн. Өмнө нь Америкийн судлаачид ч иймэрхүү судалгааны дүнг олон нийтэд танилцуулж байжээ.
NUUTS.mn