Нууц мэдээллийн уурхай

Ашиг сонирхолын зөрчилтэй Т.Батжаргал хэрхэн “ашиг сонирхолын зөрчилгүй” болсон бэ ?

Нийтэлсэн: 2014-12-09 06:17:15

ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн нь охиноо улмын зардлаар сургах тушаалаа яаран хүчингүй болгосон. Тэгвэл 2012 онд охиноо гадаадад сургуулж чадсан Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал тушаалыг нь хүчингүй болгохоос нэгэнт өнгөрч. Тэрээр дээлээ нөмрөөд байгаа С.Батмөнхийн үед ИНЕГ-ын удирдлагад ажиллаж байсан. Байсан гэхийн учир нь тэрээр ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн АТГ-ын албан бичгээр ажлаасаа халагдаад байсан ч заргалдсаар байгаад хуучин суудалдаа сууж авсан. Захиргаа, хүний нөөцийн газрын дарга нь ИНЕГ-аас ашиг сонирхолын мэдүүлэг гаргаж өгөх удирдах албан тушаалтны тоонд ордог. Үүний дагуу Т.Батжаргалын гаргаж өгсөн мэдүүлгийг АТГ шалгахад маш ноцтой олон баримт илэрчээ. Тэрээр ашиг сонирхолын хамаарал бүхий этгээдүүд хэмээн хуулийн хэллэгээр хэлэгддэг хамаатан саднаараа ИНЕГ-ыг дарах шахсан байж. Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргалын  төрсөн эгч Т.М нь ИНЕГ-ын музейд жижүүрээр, төрсөн эгч Т.Отгонжаргал нь ИНЕГ-ын харьяа Сэргээн засал, сувилалын цогцолборт сувилагчаар ажилладаг болох нь илэрчээ. Мөн эхнэрийнх нь төрсөн дүү болох Н.О нь ИНЕГ-ын Аж ахуйн тасагт мужаанаар түр ажиллахаар орсон боловч “гэрлийн хурдаар” дэвшиж ердөө хоёрхон  сарын дараа аж ахуйн няраваар дэвшин цалин хөлсийг нь 1-р зэрэглэлээс 3-р зэрэглэл руу шууд ахиулсан болох нь баримтаар тогтоогдож. Төрсөн эгч Т.Отгонжаргалын ажилладаг Сэргээн засах сувилал нь Т.Батжаргал даргын удирддаг Захиргаа, удирдлагын газарт шууд харьяалагддаг гэнэ. Эрхэм даргын нэг төрсөн охин нь ИНЕГ-ын Агаарын хөдөлгөөний үйлчилгээний албанд бүсийн нислэгийн хяналтын удирдагчаар ажилладаг. Тэгвэл аавынх нь даргалдаг Захиргаа, хүний нөөцийн газар нь ИНЕГ-ын нийт ажиллагсадад орон сууц олгох, сургуульд суралцуулах, цалин хөлс нэмэх, хасах, цагийн бүртгэл хянах зэрэг байгууллагын ажилтнуудтай холбоотой нийгмийн бүх асуудлыг шийддэг тул хянагч охин нь эцгийнхээ нөөлөгт байдаг нь явдаггүй гэж маргахгүй байх. Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал нь сургуульд суралцуулах, сургалтын гэрээг сунгах, сургалтын төлбөр төлөх зэрэг эрх мэдлээ гэр бүл, хамтаатан садныхаа төлөө гайгүй сайн ашилгасан гэдэг. Түүний бас нэг охин нь ОХУ-д олон улсын харилцааны чиглэлээр сурч байснаа гэнэтхэн л суралцах орноо өөрчилөн өдгөө Америкт тэс өөр мэргэжил болох агаарын хөлгийн засвар үйлчилгээний техникч мэргэжлээр суралцах болж. Мэдээж сургалтын зардлыг нь ИНЕГ-аас гаргасан. Т.Батжаргал дарга охиноо байгууллагын зардлаар суралцуулах тушаалыг бүр 2012 оны 8-р сарын 1-ний өдөр гаргуулаад жин тан болгоод авчээ. Тэгвэл охиныхоо асуудлыг шийдэхээс нэг жилийн өмнө эхнэрийх нь төрсөн ах болох Н.Төмөрийн хүү Т.А-г Америкийн Калифорни мужийн Сан-Франциско хотод “Аламеда” нисэхийн коллежид агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын техинкч мэргэжлээр сургахаар гэрээ байгуулж байжээ. Уг гэрээнд ИНЕГ-ын зардлаар АНУ-д суралцах болсон Т.А-г Н.Төмөр  батлан дааж гарын үсэг зурсан бөгөөд суралцагч болон батлан даагчийн гэрийн хаяг ижил байсан нь эцэг хүү болохыг батласан гэнэ. Үүний дараахан Т.Батжаргал даргын хүү Б.Наранбаатар, эхнэрийнх нь төрсөн дүү Т.Ашидмөнх, Б.Ариунболд, жолооч нь болох Алтансүхийн хүү А.Баянмөнх нарыг жилийн 70 мянга хүртэлх долларын төлбөртэй нисэхийн сургуульд ИНЕГ-ын зардлаар суралцуулж байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших