Нууц мэдээллийн уурхай

Монголчуудын оюунлаг, нүд тайлсан, гэгээрсэн хэсэг нь инээдээр цангаж байна

Нийтэлсэн: 2014-12-09 05:33:12

Зохиолч Д.Буян “Тэнэг явахын жаргал” хошин зохиолын ном, “Сонсож ухаарч инээе” хэмээх сонсох СD-ний хамт шинэ оны босгон дээр монголчууддаа өргөн бариад байна.Түүний аав бол Монголын нэрт шог зохиолч төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн Цэндийн Доржготов гэдгийг хэлэх нь зүйн хэрэг.Том зохиолчдын үр удмыг таслалгүй, үргэлжлүүлж яваа олон залуус бий.Бавуугийн Лхагвасүрэнгийн Хасар, Дөнгөтийн Цоодолын Хулан, Дамбын Төрбатын Зөнбилэг нар яруу найрагт өөрсдийн орон зайгаа бий болгосон бол Доржготовын Буян бол хошин зохиолын төрөлд манлайлж яваа залуу билээ.
-Цоо шинэхэн “Тэнэг явахын жаргал” ном чинь өмнөх “Монголд үйлдвэрлэсэн сармагчин” номоос ямар ялгаатай бүтээл болов?
-Энэ удаагийн “Тэнэг явахын жаргал" ном бол миний дөрөв дэх ном.Нийт 27 өгүүллэг багтсанаас хошин өгүүллэг, фельетон, бас хошин шоу зохиол орсон байгаа.Уг номоо дагалдуулж, “Сонсож ухаарч инээе” сонсдог CD-гээ гаргалаа.Энэ СD-нд нийт 7 бүтээл багтаасан.Хошин урлагийн нас, насны уран бүтээлчид миний өгүүллэгийг хүмүүст хүргэсэн.Энэ нь уншина, бас сонсоно гэдгээрээ өмнөх номоос минь давуу гэсэн үг.Харин дотоод мөн чанарыг гагцхүү уншигчид дүгнэж, шударга дүгнэлтийг өгөх биз ээ.
-Шог зохиолын санаа яаж төрдөг вэ?
-Яруу найрагч нар шиг онгод орж, зуун грамм татаж гэнэт нэг өдөр бичнэ гэж байхгүй.Олон сар жилийн хөдөлмөр.Зохиолоо бичиж байхдаа миний бүтээлийг хэн нэг жүжигчин танхимд уншиж үзэгчдэд хүргэж байгаагаар төсөөлдөг.Зохиолынхоо хар зургийг эхлээд хошин мэдрэмжтэй найз нартаа уншиж өгнө.Арван хүнд уншиж өглөө гэхэд тэдний 8 нь инээж, хүлээж авч байвал дахиад янзална.Хэргэгүй хэсгийг нь тайрч, хэрэгтэй үг өгүүлбэр хайна.Нэг хэрэггүй үг, өгүүлбэр л хошин өгүүллэгийг баллаад хөөдчихнө.Тиймээс нарийн ажиллагаа, цаг үеэ мэдрэх бас ур ухаан, онож хэлсэн үгс байх ёстой.Нэг хошин өгүүллэгийг 1 сар орчим хугацаанд бясалгаж бичдэг.
-Номын чинь мялаалгын үгэн дээр “мухар сүсгийг сүрхий хөндөж” гэж онцолсон байна.Энэ бас монголчуудын тэнэг явахын жаргал уу?
-Сайхан асуулт асуусанд баярлалаа.Алдааг бусдаас бус зөвхөн өөрөөсөө хайх, гишгэсэн мөрөө харах хэрэгтэй.Мухар сүсгийн хувьд гэвэл Монгол маань дэндүү эмгэнэлтэй.Өнөөдөр Богд хаант Монгол улс биш ХХI зуун гарчихаад байна шүү дээ.Сүүлдээ бүр олз ашиг хайсан оросын луйварчид монголчуудыг мунхруулан баяжаад буцаж байна.Мухар сүсэгт итгэдэг ард түмэн хөдөлмөрч, ажилсаг биш, гэгээрч чаддаггүй, харанхуй хэвээрээ хоцорно гэсэн үг.Ийм ард түмэн хэзээ ч өндөр хөгжихгүй.Гэхдээ би Түвдээс манайд нэвтэрсэн “Их хөлгөн”-ийг орхиод Христийн урсгал, Исламыг шүт гэж тунхаглахгүй.Бурханы шашны жинхэнэ мөн чанарыг ухаж ойлгоогүй байж гаднах хэлбэр дүрсээр нь иш мухаргүй шүтээд байна гэдгийг л хэлэх гэсэн юм.
-Шог зохиолчийн нүдээр харанхуй байдлын хувьд монголчуудыг юу гэж дүгнэж болох вэ?
-Оросын соёлын төвийн өмнөх Коростовецийн хөшөөг хар даа.Орос хаант засгийн үед дипломат албаныхаа нэр хүндийг хүүхэн шуухан, авилга хээл хахуультай хутгаж байсан этгээд.Манай томхон түүхчдийн баталж буйгаар монголын эх оронч хөвгүүд бас Да лам Цэрэнчимэдийг хор өгч алсан террорист орос эр гэнэ.Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монголд дагаж ирсэн дээд албан тушаалтай оросууд нь Коростовецийнхоо хөшөөг харчихаад биднийг шоолон нулимс нь гоожтол инээж суухыг хараад би “Хөшөөт хотоор welcome” хэмээх ёгт өгүүллэгээ бичлээ.Хулгайч дээрэмчид, бүр алуурчинд зориулж хөшөө босгосон улс Монголоос өөр дэлхий дээр нэг ч байхгүй.
-Гэхдээ “Цахиур” Төмөр, “Тоорой” Банди чинь сайн эр биз дээ?
-Сайн эр, хулгайч хоёр юугаараа ялгаатай юм бэ.Хулгайч, дээрэмчид, луйварчид угтаа хялбар аргаар бусдыг шулж баяжих гэсэн санаатай байдаг.Бусдын мал хөрөнгийг хуу цөлмөн хулгайлаад ядуу тарчиг хүмүүст тарааж өгчихөөд өөрөө хохироод явдаг хүн өнөөдөр энэ дэлхийн 7 тэрбум хүнд лав байхгүй.Тийм хүнийг яавч эрүүл ухаантай гэж анагаах ухаан дүгнэхгүй.Энэ бол далан жилийн турш монголчуудын оюун санааг хордуулсан соц реализмын бүтэшгүй үлгэр.Өнөөдөр таны зогсоол дээр тавьсан машиныг хулгайлсан хүн нь хулгайч биш сайн эр байжээ гэвэл та баярлаад суухгүй биз дээ.
-Таныг хүмүүс удам дамжсан шог зохиолч хэмээн тодорхойлж байна?
-Би ингэж боддог юм.Удам гээд л жороо азарганы унага цайвар гарна гэсэн үг биш.Эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөхөд арай дөнгүүр, хялбар байж болох юм.Түүнээс бус авъяас гээд хүнд үзүүлээд эд мөрийн баримт болгоод харуулах юу ч байхгүй.Амьдрахын тулд хүн зогсоо зайгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.Би хошин зохиолч болоогүй бол төрсөн эгч ах нарын маань хэн нэгэн шог зохиолч болсон бол ийм дайтай явна гэсэн үг.
-Сонсох СD-нд чинь багтсан “Шинэ эргэлзээ”, “Хүүхдийн дуу” хошин өгүүллэг хүмүүст нэлээд таалагдаж байна.Яагаад залуу жүжигчдийг сонгох болов?
-Шог өгүүллэг, хошин өгүүллэг, фельетон буюу орчин үеийн ёгтлол бол товчхондоо уртасгасан онигоо юм.Онигоог заавал нэр цуутай, олны танил жүжигчин хүн унших шаардлагагүй.Тиймээс “Эргэлзээ” өгүүллэгийг СУИС-ийг төгссөн залуу жүжигчин Д.Хишигээ ганц уншаад л монголчуудынхаа элгийг татаалаа.“Пароди” хамтлагийн жүжигчин Нямкагийн уншсан фельетон ч хүмүүст инээд бэлэглэж чадсан.Эндээс нэг зүйлийг би ажиглалаа.Монголчуудын оюунлаг, нүд тайлсан, гэгээрсэн хэсэг нь инээдээр цангаж байгаа юм байна.
-Хошин шогийн хамтлагуудын зохиол улам муудаж, нэг загварт орж байна гэж үзэгчид хатуу шүүмжилдэг.Энэ талаар?
-Би хошин урлагийнхантай 2008 оноос  хойш хамтарч ажиллаагүй. Тухайн үед би залуу эрч хүчтэйгээр өдөр шөнөгүй хошин шоу зохиол тэрлээд гүйдэг байж.Миний хувьд тэдний зохиол муу эсвэл онц сайн гэж дүгнэх утгагүй.Зах зээлийн хуулиараа эрэлт хаана байна, тэнд нийлүүлэлт байдаг.Уран бүтээлчид өмнөх бүтээлээсээ дараагийнх нь сайжирсан байхгүй бол яваандаа ард түмэн нэг л нартай өдөр нуруугаа харуулдаг.Миний хувьд даацтайхан уран бүтээл хийе гэж боддог болсон.
-Даацтай уран бүтээл хийе гэхээр дэлгэцийн тал руугаа юу?
-Дэлгэцийн тал руугаа бүтээл хийнэ.Хэзээ Монголд гадны кинонуудыг баруун солгойгүй хуулахаа больж, бусдын оюуны өмчийг хулгайлсан этгээд хатуу шийтгэл хүлээдэг жишиг тогтоно, тэр үед би инээдмийн кино бичихэд бэлэн.
-Яагаад тэр вэ?
-Би яг одоо инээдмийн кино зохиол бичлээ гэж бодъё.Цаадуул чинь франц, итали эсвэл орос ч юм уу гадаадын хит болсон хэд хэдэн чадалтай киног хольж хутгаад, дээр доор нь оруулаад зах зээл дээр гаргалаа гэхэд хүчний хувьд тэнцвэржилт алдагдана биз дээ.Жишээ нь ноднин жил шүүмж судлаач П.Батхуяг “Битгий кино хулгайлаад бай” гэж цахим хэвлэл, радио телевизээр тэднийг бишгүй л гөвөөд байхад энэ жил нөгөө хэд нь ахиад л Америкийн кино хуулаад хүрээд ирлээ.Киноны зах зээлд ийм ширэн нүүртнүүд дүүрэн байгаа.Кино урлагаас сайн дурынхан зайгаа тавиад, оюуны өмчийн хулгайч нар шийтгэлээ хүлээсэн тэр цагт монгол кино дотооддоо төдийгүй гадаад зах зээлд шуугиулна.Монгол чадалтай авъяастай олон арван зохиолчид байдаг юм шүү.Монголчууд бид чинь их оюунлаг ард түмэн шүү дээ.Ялангуяа сэтгэхүйн чиглэлийн хошин төрөлд.
-”Тэнэг явахын жаргал” гэдэг шиг зохиолч хүний жаргал нь юу вэ?
-Жаргал гэснээс нэг зүйл ярья. Ноднин жил солонгос сэтгүүлч анд манай аавын хошин өгүүллэгийг хөрвүүлж уншчихаад танилцахаар гэрт нь орсон юм. Аавынх маань “Бага тойрог”-ийн хуучны 3 өрөө байр. Солонгос сэтгүүлч тэднийхээс гарахдаа “Хаа газрын нэртэй том зохиолч нар ард түмэн шигээ энгийн амьдарч явах юм” гэж билээ. Зохиолч хүн хамгийн гол нь олны танил байж огт болохгүй. Баян чинээлэг байж, Зайсанд амьдарч, олон зуун саяын үнэтэй жийп унаж бүүр ч болохгүй. Яг ард түмнийхээ дунд энгийн мөртлөө амар амгалан амьдарч байвал тэр жаргал. Амар амгаланг хүн юугаар ч худалдаж авч дийлэхгүй.



 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших