Нууц мэдээллийн уурхай

Хэнтийн залуу хүүхдээ хээр хаяжээ

Нийтэлсэн: 2014-12-09 05:08:43

 

 Сүүлийн үед үр хүүхдээ хаягчид олширчээ. Бүр үхэг гэсэн аятай хөдөө хээр хаясан явдал Хэнтий аймагт гарч. Батнорорв сумын 7-р багийн иргэн, Хөндлөн булаг гэдэг нутагладаг Ханайн Манарбек гэдэг залуу Өндөрхаанаас Баян–Овоо сум явах замд Дундсайхан гэдэг газарт өөрийн нэг нас нэг сартай хөлд ороогүй Айсулу охиноо хаясан гэмт хэрэг үйлджээ. Тэрээр охины ээж Алтанцэцэгтэй гэрлэлтээ батлуулалгүй дундаасаа нэг охинтой амьдарч байж. 

Эр эм хоёр муудалцсан үед Манарбек охиноо авч яваад долоо хоноод ирэхдээ аав ээж дээрээ үлдээчихээд ирлээ гэж. Биднийг ажил төрлөө бод охиныг чинь бид харна гэсэн аятайхан зүйл хэлж. Гэтэл тун удалгүй аймгийн цагдаагаас ярьж хүүхдийг чинь хээрээс оллоо гэжээ. Харин Манарбек цагдаа нар худлаа ярьж байна, охин ээж дээр байгаа гээд зүтгээд байж. Үнэндээ тэрээр нэг настай охиноо хээр хаячихсан байжээ. Тэрээр охиноо ээжийндээ үлдээх гэтэл манайх хүний мал маллаж амьдардаг, идэж уух юм ховор тэгээд ч хэн харах юм гээд татгалзаж.

Үүнд нь уурссан залуу охиноо авч гараад ээжийнхээ гэрээс 3-4 кмын зайд Баян-Овоо явах замд хаячихаад өөрөө алхаад Бэрх орсон гэнэ. Азаар эцэгтээ хаягдсан охиныг явуулын хүмүүс олжээ. Оройн 19 цагийн үед нэлээд мөлхсөн, уйлж нус нулимсандаа холилдсон, өрөөсөн бойтогтой охиныг машинтай хүмүүс зам дээрээс олж. Тэд охиныг аваад эмээгийнд нь очиж асуухад танихгүй мэдэхгүй гэсэнд цагдаад өгсөнөөр мөрдлөг эхэлж удалгүй Манарбек баригджээ. Шүүх хатуу сэтгэлт эцгийг зургаан сар баривчлах ялаар шийтгэжээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших