Нууц мэдээллийн уурхай

НПГ-ын хэрэгсэхгүй болгосон С.Дэмбэрэлийн хэрэг гэдэг чинь энэ дээ…

Нийтэлсэн: 2014-12-09 04:43:55

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн өөрийн твиттер хуудаснаа дэлгэсэн 4 сая долларын шуугиан олон өнцгөөс тайлбарлагдаж байна. Түүний нэг нь АТГ-ын эрүүгийн хэрэг үүсгэсэн тодорхой хэргүүд УЕП-д очоод хэрэгсэхгүй болсон явдал юм. Ноднин хавар АТГ тэдгээр хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг олон нийтэд зарлахын өмнө прокурорын зүгээс гэх таамагтай “шуурхай засвар” орж зарим нэг нь хасагдсан гэдэг. Тэдгээр хэргүүдийн тоонд “Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболдын нэр холбогдсон хэрэг байсан тухай яриа дэгдэж байсан. Харин ах нь болох УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан С.Дэмбэрэлийн хэрэг жагсаалтад орсон. Тэр нь эрхэм гишүүн албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон МҮХАҮТ-ийн нэр дээр олгогдсон газраас 5000м2 талбайг “Дэлхийн худалдааны төв” гэдэг ТББ-д олгосон хэрэг байсан. Тэрхүү ТББ нь авсан газраа зочид буудал бариад эхэлсэн агаад “нууц ноёнтон” нь Т.Ганболдыг гэх таамаг улстөрийхний дунд тархаж байсан. С.Дэмбэрэл гишүүний хэргийг АТГ мөрдөөд шилжүүлсэн боловч НПГ хэрэгсэхгүй болгожээ. Ер нь хэрэгсэхгүй болгосон хэргийн жагсаалт гаргах гэснээс болж АТГ, прокурор хоёр ширүүн маргалдаж байсан гэдэг. 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Satchell /46.161.14.99/ 2018-11-01 08:04:25

    And I was just wonrdeing about that too!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших