Нууц мэдээллийн уурхай

2012 оны Лондонгийн азтаны маргаан одоо болтол үргэлжилсээр…

Нийтэлсэн: 2014-12-09 02:28:26

2012 оны Лондонгийн олимпийн өмнө “М Си Эс Кока Кола” компани “Алтын төлөө хамтдаа” гэдэг сугалаа зохион байгуулж  5-р сарын 27-ны өдөр ялагчаа тодруулсан. Тэгвэл ялагч болсон Г.Баттойрий нь олимп үзэх нь бүү хэл Лондон ч явж чадаагүй агаад зохион байгуулсан компанитайгаа одоо болтол шүүхээр заргалдсаар байгаа гэнэ. Г.Баттойрий нь ялагч болсны дараахан зохион байгуулагч болон аялалын компанитайгаа гурвалсан гэрээ байгуулжээ. Уг гэрээ ёсоор урьдчилгаа төлбөр болох 602500 төгрөгийг ялагч Г.Баттойрий “М Си Эс Кока Кола” компанид төлж 2012 оны 6-р сарын 5-наас 8-р сарын 30 хүртэл дансанд нь байршуулжээ. Гэтэл Английн элчин сайдын яамныхан ялагчийг нэг сая төгрөг буюу 500 фунтын цалин авдаг хэмээн виз олгохоос татгалзсанаар бүх маргаан эхэлжээ. Ялагч тэр даруйд “М Си Эс Кока Кола” компанид хандсан ч виз гараагүй бол бид яаж ч чадахгүй гэж. Ахин шаадлага тавьж тус компаний Алтай,Бүжмаа гэдэг ажилтантай уулзаж байж дахин визэнд орохоор тохирсон ч дараа нь уулзахад компаний зүгээс юу ч хийгээгүй, асуудлыг хөөцөлдөөгүй байсан гэнэ. Ялагч Г.Баттойрий хэрвээ “М Си Эс Кока Кола” компаний ажилтнууд жаахан сэтгэл гаргаад намайг нэмэлт ярилцлаганд оруулсан бол виз гараад би Олимп үзэх боломжтой байсан хэмээн шүүхэд мэдүүлжээ. Уг нь виз олгохоос татгалзсан л болохоос ахин визэнд орж болохгүй гэсэн хариу өгөөгүй бол нэмэлт ярилцлагад орох эрхтэй байдаг гэж Английн элчингийн ажилтан хэлсэн гэнэ. Ингээд жуулчны компани болох “Нью жуулчин тур”-ийн ажилтан Номио руу ярихад “Алтын төлөө хамтдаа” сугалааны ялагчийн онгоцны тийз, тоглолтын тасалбарыг аль хэдийн зарчихсан, зочид буудлын захиалгийг нь цуцалчихсан гэжээ. Харин урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгийг нь буцаан өгсөн гэнэ. Гомдсон ялагч азтан болсон урамшууллаа мөнгөн хэлбэрээр авъя гэхэд таны буруугаас болж виз чинь гараагүй учир урамшуулал өгөхгүй гэжээ. Ялагч Т.Баттойрий арга буюу шүүхэд хандаж санхүүгийн хохирол мөнгөн урамшууллаа нэхэмжилжээ. Тэрээр сарын нэг сая төгрөгний цалинтай байсан агаад Олимп үзэхийн тулд хоёр сарын цалингүй чөлөө авсан, мөн хотод баахан таксидсан, дээр нь урамшууллын зардлын 6.2 төгрөгийг нэмээд  “М Си Эс Кока Кола”-гаас баахан мөнгө нэхсэн гэнэ. Харин “Алтын төлөө хамтдаа” сугалааг зохион байгуулсан компаний төлөөлөгч бид нийтдээ 10 ялагч тодруулснаас Г.Баттойрийгоос бусад нь явсан, Английн элчин сайдын яам түүнийг ажилладаг газар болон цалингийн хэмжээгээ буруу мэдүүлсэн гээд виз олгохоос татгалзсан тул өөрийн буруугаас болсон гэж эсэргүүцжээ.  “М Си Эс Кока Кола” нь нэг ялагчийн зардалд 18.7 сая төгрөг гаргасан гэнэ. Аялалыг зохион байгуулсан “Нью жуулчин тур” компани ч мөн адил өөрийн буруугаас болж виз нь гараагүй тул бид мөнгө төлөхгүй гэж бас л татгалзжээ. Харин шүүх ялагч Г.Баттойрийн виз нь гараагүй болох цалингаа буруу мэдүүлснээс болсон гэдэг виз хүсэгчийн мэдүүлэг болон  нийгмийн даатгалын дэвтрээр нь батлагдаж байна хэмээн үзжээ. Английн элчин сайдын яам виз мэдүүлэгч нь сарын нэг сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн ч түүнийгээ батлах баримт ирүүлээгүй тул тус улсад зорчих гэж очоод дараа нь орхин гарна гэдэгт итгэхгүй байна гэж үзэн виз олгоогүй гэжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших