Нууц мэдээллийн уурхай

“Неrо” Баатарын 512 сая төгрөгийн оруулалттай сургуулийг Э.Бат-Үүл нийслэлийн өмчид авчээ

Нийтэлсэн: 2014-12-08 06:59:24

Төрийн өмчийн газарт улсын болон хувийн өмч холилолдсон сургууль байдаг нь “Монгени” гэнэ.  Тус сургууль нь хичээлийн гурван байртайгаас А байр нь нийслэлийн өмчид бүртгэлтэй бол хичээлийн Б байр болон спорт соёлын төвийн барилга нь “Монгени сан” ТББ-ын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Энэ сургуулийн түүх нь бүр 1991 оноос эхэлдэг. Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан боловсролын салбарт хийх шинэчлэлийн загварыг сонгох уралдаан зарлахад иргэн Н.Лхагвын боловсруулсан “Монгени” төсөл шалгарчээ. Уралдаанд шалгарсан төслийг амьдралд хэрэгжүүлэхээр тухайн үеийн хотын гүйцэтгэх захиргааны тогтоол гарч цэцэрлэг сургуулийн анхны цогцолборыг байгулсан ч 1996 онд татан буулгажээ. Олон хүхэд сургуульгүй болж төсөл нь зогсоход иргэн Б.Лхагва 20 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн нь тэр үедээ том мөнгө байж. Ингээд анхны төр иргэний хамтарсан холимог өмчийн сургууль байгуулагдсан гэнэ. Захирал Н.Лхагва нь сургуулийнхаа дэргэд сургууль хөгжүүлэх зорилготой “Монгени сан”-гаа үүсгэн байгуулаад авч. Гэхдээ сургууль улсын төсвөөс санхүүжиж жилд 400 гаруй сая төгрөг авч иржээ. Төрөөс цалин авдагийн хувьд захирал Н.Лхагва нь төрийн албан хаагч юм. “Монгени” төсөл хэрэгжээд 20 гаруй жил болоход сургуульд хоёр ч барилга нэмэгдсэн нь  НЛхагвын оюуны хөрөнгө оруулалт болох сургалтын нэмэлт төлбөр болон “Неро энтертэйнмэнт”- ийн Баатарын оруулсан хувь хөрөнгөөр баригджээ. Энэхүү өргөтгөл болох Б корпус болон соёл спортын төвийн өмчлөгчийн гэрчилгээг “Монгени сан” ТББ-ын нэр дээр авчээ. Соёл спорт цогцолборын барилга нь 1.3 тэрбумын өртгөөр баригдсанаас “Монгени сан” 862, харин “Херо энтертэйнмэнт”-йин Баатар 517 сая төгрөгийг нь гаргасан гэнэ. Дээрх барилгыг Н.Лхагва өөрийн үүсгэн байгуулсан сандаа авах бүрэн эрхтэй гэнэ. Нэгд тэрээр сургуулиа байгуулахад тэр үеийн ханшаар их мөнгө болох 20 мянган төгрөгний биет хөрөнгө оруулснаас гадна зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажиж улмаар 182 саяар үнэлэгдсэн “Монгени” төсөл нь гол зүйл нь гэнэ. Энэ төслийн үр дүнд сурагчдаас нэмэлт төлбөр авах болж түүнийг нь өргөтгөлйн ажилд зарцуулсан гэнэ. Харин багш нар нь өргөтгөл болон спорт цогцолборыг зээлийн хөрөнгөөр барьсан гэж мэдүүлжээ. “Монгени сан” ТББ-ын нягтлан бодогч Ж.Чулуунцэцэг нь хоёр барилгыг барихын тулд Капитрон банкнаас 933 сая төгрөг зургаан үе шаттайгаар зээлсэн гэжээ. Саяхнаас хотын дарга Э.Бат-Үүл энэ сургуулийг бүхэлд нь нийслэлийн өмчид авах гэснээс иргэн Н.Лхагва, “Неро энтэртэйнмэнт”-йин Баатар нартай түнжин хагараад байгаа гэнэ. Хотын удирдлагуудын баталж байгаагаар “Монгени цогцолбор” сургууль нь 185 сая хөрөнгийн дүрмийн сантай хотын өмч гэнэ. Улсын төсвөөс 2004-2010 оны хооронд нийтдээ 4.7 тэрбумын санхүүжилт авсан, харин “Монгени сан” нь улсын сургуулийн хөрөнгийг хууль бусаар өөрийн болгосон, сургалтын төлбөрийг хувьдаа ашигласан тул АТГ-д шалгуулахаар өгсөн гэж мэдүүлжээ. Ингээд Э.Бат-Үүл дарга захирамж гаргаад “Монгени цогцолбор” сургуулийг 100 хувь нийслэлийн өмчид авсан нь бөөн маргаан тэмцэл дэгдээгээд байгаа гэнэ.

 

NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших