“П-да” гэж хараадаг солонгос хойд эцэг хуурамч мэдүүлэг өгсөн хэрэгт холбогджээ
Нийтэлсэн: 2014-12-08 06:36:48
Солонгос улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 13-81 тоотод суух, “Ариранг фамили” компаний захирал Ли Донг Ли бусдад зодуулсан хэмээн хуурамч мэдүүлэг өгсөн хэрэгт холбогдсон ч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож мөн түүнийг зодсон монгол иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Ли Донг Ли нь Монголд ирээд нэгэн эмэгтэйтэй гэрлэж Нандинцэцэг гэдэг охины хойд эцэг болжээ. Хэрэг явдал хотод Баянзүрх дүүрэгт болсон гэнэ. “Сайн” хойд эцэг Ли Донг Ли нь монгол дагавар охиноо “сайн ах” нараас нь хамгаалсан бололтой. . Хойд эцэг Ли Донг Ли монгол охинтойгоо уулзахаар найз охиных ньгэрийн нь гадаа шөнөжин хүлээж. Тэгтэл охин нь найзынхаа хамт хоёр ахтай шөнийн 03 цагийн үед ирсэн гэнэ. Хойд эцэг Ли Донг Ли нь монгол охиноо “чамайг ээжид чинь хэлнэ, наад хоёр залуу чинь чамаас 15-16 насаар ах, хараажаар эхнэр хүүхэдтэй хүмүүс байна, тэдэнтэй орооцолдох хэрэггүй, бас чи архи уусан байна” гэж загнажээ. Ээж рүү чинь залгаж хэллээ гэхэд охин утсыг нь булааж авах гэж ноцолдож байгаад унахдаа орилжээ. Энэ үед нөгөө хоёр “сайн ах” гарч ирээд нэг нь ороолтоороо хүзүүг нь ороосон гэнэ. Бямбабаатар гэдэг нь хоолойг нь боогоод баруун гараараа толгой хацар луу нь цохижээ. Харин Чинбат нь энэ үед хойд эцэг Ли Донг Лигийн эмзэг эрхтэн лүү өшиглөж байсан гэнэ. Хоолойгоо боолгуулсан солонгос хижээл эр ухаан алдан унажээ. Нэг сэрэхэд харанхуй орцонд ганцаараа хэвтэж нүүр ам нь нил цус болсон байж. Арайхийн өндийж гар утсаараа цагдаа дуудаж аврагдаж. Эмчилгээний зардалд 8.6 сая төграг зарцуулсаныг намайг бүлэглэн зодсон хоёр монголоос нэхэмжилж авна хэмээн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ. Харин гэрч нар болон зодсон гэх хоёр монголын мэдүүлгээр тэр бүхэн нь няцаагдаж. Тэр ч байтугай хойд эцэг Ли Донг Ли нь дагавар охинтойгоо хамт баардсан болж таарчээ. Гэрч Б.Ариунчимэг нь “Нандинцэцэг над руу нөгөө солонгостойгоо хамт Модны хоёрын наад талд байдаг саарал лонжинд байна, хүрээд ир гээд залгаад байхаар нь очсон, тэгэхэд Нандинцэцэг , нөгөө солонгос/хойд эцэг Ли Донг Ли/, бас нэг солонгос байсан, тэдэнтэй сууж байгаад Нандинцэцэг бид гарч өөр газар орсон, тэгээд Бямбабаатар Чинбат нар ирсэн, тэр үед нөгөө солонгос нь байн байн залгаад байсанд Нандинцэцэг утсаа салгасан, ингээд бид нарыг манайд ирэхэд тэр солонгос шатан дээр сууж байсан, согтуугаар бид нарыг “муусайн п-данууд”, “гөлөгнүүд” хэмээн монголоор хараасан, намайг гэртээ орсон хойно Нандинцэцэг орилоод, солонгос нь хашгираад байхаар би Бямбабаатарыг гараад хараадхаач” гэсэн гэжээ. Бямбабаатар гарч ирээд унасан монгол охинг босгоод хойд эцэг Ли Донг Лигийн нүүр лүү нь нэг л удаа цохижээ. Охиныг зугтан дээшээ гарахад монгол солонгос хоёр барилцаад үлдсэн гэнэ. Ийнхүү нэг л цохьсон болохоос бүлэглэн зодоогүй нь тогтоогдож. Гэсэн ч хойд эцэг Ли Донг Ли нь намайг бүлэглэн зодсон хэмээн мөрдөн байцаалтаас шүүх хурал хүртэл тогтвортой мэдүүлэг өгч мөнгөө нэхсээр байсан гэнэ.
NUUTS.mn