Орос большевизмын Украйнд үйлдсэн яргалал
Нийтэлсэн: 2014-12-08 06:20:13
1917 онд Мосвад тогтсон Оросын большевик засгийн үнэн төрх царай хамгийн түрүүнд хөрш Украйнд илчлэгджээ. Энэхүү баялаг орны талх тариа, нүүрс, газрын тос, тэнгисийн олон чухал боомт хотыг нь ахин эрхшээх мөн тэр үед сэргэсэн украйнчуудын улс үндэсээ сэргээн мандуулах гэсэн үндэсний үзлийг нь номхотгон дарахын тулд “хөрөнгөтөн дарлагчдын эсрэг улаан террор” нэрээр цуст яргалалыг нарийн төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар явуулжээ. Москвагийн орос большевик дэглэмийн гар хөл бологсод Харьков хотод 1919 оны хавар орж ирсэн. Тэр дороо айдас хүрэм харгис засаглал тогтож толгой дараалан буудаж, хөрөнгө хурааж, баривчилж эрүүдэн эхэлжээ. Ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүдийг хүртэл бууддаг большевик комиссар Саенко дорхноо нэрд гарчээ. Хамгийн түрүүнд украйны сэхээтэн, үндэсний үзэлтнүүд, чинээлэг иргэдийг сорчилон авлав. Орос комиссарууд Харьковын 12 орцтой том байшинг үхдэлээр дүүргэж. Орц болгоны подвалд баривчлагсадаар хонгил ухуулаад буудаж алаад булна. Дараа өдөр нь хоёрдахь орцонд нь бас л хонгил ухуулаад буудах маягаар бүх орцыг ашиглаж. Нэг орцны хонгилоос гэхэд 2000 гаруй цогцос гарч ирсэн гэдэг. Харьковын ЧЕКА буюу онцгой комисс нь дэргэдээ эрүүдэн тамлахад мэргэшсэн хятад цэргийн роттой байж. Амбан захирагч Бантышийг хүүгийн хамт хөнөөж. Генерал Нячаев, ван Кусков, Путятин нарыг өчиггүй буудан хороожээ. Зөвхөн буудаад зогсоогүй сэлмээр цавчиж, нүх ухуулаад амьдаар нь булж муу усны нүх рүү чулуудаж байж. Харьков хотын тэргүүн хамба Радионы хуйхийг амьдаар нь хуулсан гэдэг. Дэлгүүрийн эзэн эмэгтэй С.Иванова, хурандаагийн эхнэр А.И.Карольская, газрын эзэмшигч эзэгтэй Хлопкова нарын хөхийг амьдаар нь огтолж бэлэг эрхтнийг нь зэрэмдэглэсэн байжээ. Украйны Волцанск ротоос хөөгдөхдөө ЧЕКА барьцааны 64 украйн иргэнийг буудсан нь хотын бүх сэхээтэн, эмэгтэйчүүдийн гимназийн багш нар байжээ. Комиссар Сорокины удирддаг Киевийн ЧЕКА их сургуулийн профессор , украйны түүхийн бүтээл бичсэн профессор Армашевский, Флориский болон гүн Трубецкий, хотын банкны захирал Цитович, үйлдвэрийн эзэн Пенес, Рубинштейн нарыг хамгийн эхэнд баривчлан өчиггүй бууджээ. Сума хотод дэлгүүрийн эзэн Ильи Сидоренкогийн гар хөлийг хугалж, бэлэг эрхтнийг нь огтолсон. Херсон хотын ЧЕКА-гийн хоёр хятад “мэргэжилтэн” баривчлагдсан украйнчуудыг түлэх хайрах, гар хөлөөс нь арьс хуулж авах, хумсных нь завсар мод чихэх зэргээр “дорнын аргаар” байцаалтанд нь тусалдаг байжээ. Кременчук хотод орос комиссарууд эхний сардаа л 2500 орчим хүн алсан. Согтуу усан цэргүүд Москвагийн засаглалын эсрэг боссон Николаев тосгоны бүх эрчүүдийг хядаад эмэгтэйчүүдийг нь бүтэн нүцгэлээд өмнөө тууж явсан гэдэг.
NUUTS.mn