Зүүдэндээ хүчирхийлсэн гээд цагаатгажээ
Нийтэлсэн: 2014-12-08 06:02:18
Шведийн шүүх зүүдэлж байхдаа хүчингийн хэрэг хийсэн хэмээн 26 настай залуу эрийг цагаатгажээ. Микаэль Хальварсмон тухайн эмэгтэйг хүчирхийлэх санаа зорилго агуулаагүй, зүүдэндээ л ийм хэрэг хийсэн тул өөрийн үйлдлээ хянах чадвар байгаагүй гэж шүүхийн цагтаатгах тогтоолд дурдаж. Зүүдний хүчин гэгдэх энэ хэрэг Хальварссон нь хохирогч болох бүсгүйтэй нэг өрөөнд гэхдээ өөр өөр оронд унтаж байсан тэр шөнө болжээ. Өглөө нь бүсгүй хүчиндүүлсэн хэмээн цагдаа дуудсан агаад хууль сахиулагчдыг ирэхэд хэргийн эзэн тайван гэгч нь унтаж байж. Анхан шатны шүүх Хальварссоныг буруутай хэмээн үзэж хоёр жилийн хорих ял оноожээ. Шүүгдэгчийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь түүнийг зүүдэндээ элдэв үйлдэл хийдэг маш ховор төрлийн эмгэгээр өвчилсөн болохыг баталсан эмнэлгийн баримт нотолгоо гаргаж өгч. Бүр тэрхүү өвчний нэг төрөл болох “сексономни” гэдэг хэлбэрээр нь өвчилсөн золгүй нэгэн болж таарчээ. Эцсийн эцэст шүүх эмнэлгийн дүгнэлтэнд нь итгэн зүүдэндээ хүчин хийсэн залууг цагаатгажээ.