Баячуудын хүүхдүүдийн сургуулийн ханшыг судлахад…
Монголын чинээлэг иргэд ихэвчилэн өндөр төлбөртэй хувийн сургуульд хүүхдүүдээ сургадаг. Хүүхдүүд нь ч багаасаа гэр хорооллын борчуудаас “өөр” гэдгээ мэдэрч эхэлсэн тул саяхан сургалтын төлбөрөө нэмүүлэх шаардлага гаргаж байсан. Учир нь төлбөр бага тул “борчуудын” хүүхдүүд орж ирэх гээд байгаа гэнэ. Тэнгэр гаралтай хүүхдүүдийн сурдаг сургуулийн сургалтын төлбөрийг сонирхоход “ISUB” 42 сая, “UB Elite” 9 сая бол Мон-Турк сургууль 4 сая төгрөгийн төлбөртэйн дээр хоол дотуур байрны мөнгө авдаг гэнэ. Мөн Хобби 5 сая, Сант, Олонлог 3 саяыг нэг жилд авдаг аж.