Хэт удаан унтах нь эрүүл мэндэд муу
Насанд хүрсэн хүн хоногт 7-8 цаг л унтахад хангалттай нойр авч эрч хүчээр сэлбэгддэг гэнэ. Үүнээс олон цагаар унтах нь эрүүл мэндэд муу болохыг судлаачид тогтоожээ. Ялангуяа 45-аас дээш насныхан хэт унтах хэрэггүй агаад энэ нь чихрийн шижин, зүрх-судасны элдэв өвчин болон таргалалтын нэг шалтгаан болдог гэнэ.