Талийгаач эмээгийнхээ хүзүүнээс зүүлтийг нь мулзалжээ
Нийтэлсэн: 2013-11-26 10:32:44
Америкийн Бриджуонер хотын оршин суугч залуу ичгүүргүй хэрэг үйлдэж талийгаач эмээгээ “мулзлах” гээд газар дээрээ баригджээ. Мөнх нойрссон эмээтэйгээ үр хүүхэд хамаатан садан нь салах ёс гүйцэтгэж байх үед хүзүүнд нь зүүлттэй байсан таван мянган долларын үнэтэй зүүлт алга болсныг буяны компаний ажилтан гэнэт анзаарч. Ингээд дуудлагаар ирсэн цагдаа нар ач хүү нь талийгаач эмээгээ үнсэх үедээ алтан зүүлтийг нь сэм тайлан авсан камерийн бичлэгээр нотлогдон баривчлагджээ.