Торгуулийн оронд зургаа авхуул
Нийтэлсэн: 2013-11-26 10:25:25
Америкийн Брайтон хотын замын цагдаа Стивэн Жарбис өвөрмөц аргаар зөрчил гаргагчидыг “шийтгэдэг” байсан нь илэрч ажлаасаа хөөгджээ. Тэрээр царайлаг бүсгүйчүүдэд тусгайлан хандаж торгохын оронд хамт зургаа авхуулахыг тулгадаг байж. Хоёр жилийн дотор бараг 400 гаруй хөөрхөн хүүхэнтэй патиараа татуулан зузаан зургийн цомогтой болоод байжээ. Харин удирдлагууд нь төсөвд орох торгуулийн мөнгийг тасалдуулсан, албаны аппарат ашигласан хэмээн шууд халжээ.