Бараа харсны төлөө 5 доллар авна
Нийтэлсэн: 2013-11-22 10:28:58
Австралид цөөнгүй дэлгүүр худалдан авагчид бараа худадан аваагүй гэсэн ч харсны төлөө мөнгө авдаг болохоор зэхэж байгаа гэнэ. Ийм дэлгүүр энэ тухайгаа анхааруулсан зарлал мэдэгдэл үүдэндээ хаддаг болж. Дэлгүүрийн эздийн ярьж байгаагаар энэ шопингийн ертөнцөд шинээр гарч ирж байгаа “шоурумер” нартай тэмцэх зорилготой гэнэ. Дэлгүүрийн барааны үнийг нарийн нягтлан судлаад дараа интернэт худалдаагаар хямдхан худалдан авдаг эсвэл бусдад борлуулдаг хүмүүсийг ийн нэрлэдэг болж. Тэд дэлгүүрт ороод бараа худалдан авахгүй ч яг авах гэж байгаа аятай барьж үзэж өмсөх зэргээр бохирдуулж бас худалдагчдын тэвчээрийг бардаг гэнэ. Иймд өдгөө энэ төрлийн худалдан авагч нараас бараа харсны төлөө таван доллар авах гэнэ.