Олон хүүхэдтэй болох гэж охиноо хүчээр жирэмслүүлжээ
Нийтэлсэн: 2013-11-21 10:21:45
Эрүүл мэндийн улмаас хүүхэд төрүүлэх боломжгүй нэгэн англи эмэгтэй хүүхдэд их хайртай олон хүүхэдтэй болохыг хүсдэг байжээ. Тэрээр өнчин хүүхдийн асрамжийн газраас гурван ч хүүхэд өргөж авсан агаад нийгмийн ажилтнууд ахиж хүүхэд үрчлэхийг нь зөвшөөрөөгүй гэнэ. Ингээд дөрөвдэх хүүхдээ өөрөө зохицуулахаар шийдэн интернэтээр дамжуулан эр хүний үрийн шингэн худалдан авчээ. Тэгээд том охиндоо хүчээр суулган жирэмслүүлсэн гэнэ. Охин 16-тайдаа эхний хүүхдээ төрүүлэн амлуулах гэтэл “эмээ” нь зөвшөөрөлгүй өөрийнхөө хөхийг өгөх гэхэд нь сэжиг авсан эмч нар цагдаа дуудсанаар энэ хэрэг илэрсэн аж.
NUUTS.MN
