Хятад өвгөн хүмүүсээс дайжин 20 жил агуйд амьдарчээ
Нийтэлсэн: 2013-10-23 11:10:38
54 настай Фэн Мингшау гэдэг хятад өвгөн сүүлийн хорин жил нутгийнхаа нэгэн уулын агуйд амьдарч байгаа гэнэ. Тэрээр хотын шуугиан, ядаргаа, хүмүүсийн уур бухимдлаас залхлаа хэмээн 1993 нод хөдөө тосгонд иржээ. Тэр цагаас хойш 50 метр өндөрт орших агуйд амьдрах болжээ. Өвгөн яг л балар эртний хүн шиг амьдардаг агаад хувцас хүртэл өмсөхөө больж. Багаасаа л маш зожиг хүнтэй харьцах дургүй байсан хэмээн хамаатнууд нь ярьжээ. Нийгмийн ажилтнууд уулнаас бууж хүн шиг амьдрахыг ятгасан ч өвгөн зөрүүдлэн буудаггүй гэнэ.