Гомдсондоо 114 кг туржээ
Нийтэлсэн: 2013-10-22 09:11:05
210 кг жинтэй байсан англи залуу Майкл Вадби нэгэн бүсгүйн хоржоонтой үгэнд гомдсондоо 114 кг-аар турж сайхан эр болж чаджээ. Илүүдэл жинтэй тэрээр бааранд шар айраг гүзээлж сууж байхдаа нэгэн царайлаг бүсгүйд татагдан танилцах санаатай үг солих гэтэл цаадах нь “чиний гадаад төрхийг хараад бүр ой гутчихлаа” гэж голд нь ортол гомдоожээ. Ингээд 18 сар уйгагүй зүтгэсний үчинд 114 кг-аар турж хүүхнүүдийн харааг татсан сайхан залуу болжээ.