Солонгосчууд урт хөлтэй болох гэсэн биш доголон болж байгаа гэнэ
Нийтэлсэн: 2013-10-15 10:17:02
Өмнөд Солонгост хөлөө уртасгах моод дэгджээ. Гоо сайхны хагалгаагаараа алдартай энэ оронд эмэгтэй хүн бүр гоо сайхны хагалгаа хийлгэдэг. Өмнөд Солонгосын эмч нар хөлийг 13 см хүртэл уртасгадаг эмчилгээний шинэ арга нээсэн гэнэ. Намхан хүүхнүүд нь урт хөлтэй болох гэж жилд 6000 гаруй хагалгаа хийгддэг гэнэ. Гэтэл саяхнаас эмч нарынх нь “нээсэн” хөл уртасгах гайхмшигт аргынх нь “но” илэрч хөлөө уртасгуулсан хүүхнүүд нь түрүүчээсээ алхаж чадахаа байж зарим нь бүр суунги болж байгаа аж.