Хятадын генералуудад 14 хоног жирийн байлдагч болох тушаал иржээ
Нийтэлсэн: 2013-10-15 10:03:13
Өмнөд хөршийн удирдагчСи Цзиньпин армийн ахлах дээд тушаалын генерал офицер нарт албан үүргээсээ түр түдгэлзэн цэргийн ангид очиж 14 хоног жирийн байлдагч шиг алба хаах тушаал өгчээ. Энэ нь цэрэг дайчдын сэтгэл санааг өргөх зорилготой бөгөөд улаан халзтай формтой генералууд яг л жирийн цэргийн хоолыг идэж хувцсыг өмсөн өдөр тутмын дасгал сургууллалтыг хийх гэнэ. Мөн алба хаах цэргийн ангийнхаа удирдлагийн үйл ажиллагаанд оролцохыг хатуу хориглож. Хятадад 50 гаруй жилийн өмнө Мао Цзедуны үед нэг л удаа ийм тушаал гарсан агаад энэ нь армийн дээд удирдагад цэвэрлэгээ хийх зорилготой байсан. Тэр үед цэргийн ангид алба хаахаар очсон олон генерал буцаж ирээгүй гэдэг. Хэрвээ манайд ийм тушаал гарвал бүдүүн тарган, булбарай, “идэх уухаас” өөр юм чаддаггүй монгол генералууд балрах байх даа.