Нарийхан бэлхүүстэй болох гэж 3 жил бэлхэнцэг зүүжээ
Нийтэлсэн: 2013-10-10 11:45:12
Мишель Кобке гэдэг бүсгүй дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй болох гэж зүүсэн бэлхэнцэгээ гурван жилийн дараа тайлжээ. Энэ гурван жилд тэрээр гоо сайхныхаа төлөө асар их зовж зүдэрч бас тарчилсан нь мэдээж. Урьд нь нэлээд махлаг байсан тэрээр нарийхан бүсгүйчүүдэд их атаархдаг байж. Турах гэж янз бүрийн аргаар оролдсон ч бүтээгүй тул ийн бэлхэнцэг өмсөж эхэлжээ. Гурван жилийн дотор бэлхүүсээ 64-ээс 40 см болтол нарийсгаж чадаж. Гэхдээ дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй гэх америк бүсгүй Кэти Янгийн 38.1 см-ын амжилтыг эвдэж чадаагүй гэнэ.